
Монголын бөөрний эмч нарын ээлжит сургалт, семинар маргааш болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг семинар энэ жил “Зонхилон тохиолдох бөөрний эмгэгүүдийн тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд болох бөгөөд нийслэл, дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогооны төвийн 100 орчим эмч мэргэжилтнүүд оролцох аж. Сургалт семинарт зориулан энэ жилийн лекцийн сэдвийг тодруулах судалгааг эмч нарын дунд явуулсан бөгөөд энэ дагуу бөөр, шээсний замын эмгэгийг оношлох, эмчлэх, хянах тогтолцоонд нэвтэрсэн шинэ арга, дэвшилтэт технологийн талаарх лекцийг мэргэжлийн эмч, профессорууд унших юм байна. Мөн энэ үеэр өнөөгийн эрүүл мэндийн салбар тэр дундаа бөөр, шээсний замын эмгэгийг эмчлэхэд гарч буй хүндрэл, тулгамдсан асуудлыг төр засгийн хэмжээнд хүргэхээс гадна шийдвэрлэх арга замын талаар ярилцах аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ