Хөгжлийн банкаа тэрбум төгрөгөөр рекламдах гэнэ

img

Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх бөгөөд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Мөнхбат хэмээх эрхэм гуравхан сарын дотор 1 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх гайхалтай нэгэн “санаа” олжээ. Уг  санаа нь юу гэвэл Хөгжлийн банкны үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Bloomberg TV Mongolia” телевизтэй нэг тэрбум төгрөгийн гэрээ хийх гэнэ. Хамгийн хачирхалтай нь Хөгжлийн банкаа сурталчилж, тус телевизийн эфирт зочин суух эрх нь гуравхан сар байхаар гэрээ хийх талаар яригдаж байгаа аж. Харин түүний энэхүү ер бусын санааг тус банкны ТУЗ-ын зарим гишүүд эсэргүүцэн, гэрээ хийх эрх хүссэн албан бичиг дээр нь гарын үсгээ зурж өгөхгүй зовоож байгаа сурагтай.

fsd

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш төрийн, хувийн гэлтгүй байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, хийсэн бүтээснээ сурталчилдаг болсон. Энэ бол нууц биш. Гэхдээ гуравхан сар телевизийн эфирээр гарахын төлөө 1 тэрбумыг гарлагадана гэдэг арай ч байж болшгүй зүйл гэлтэй. Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг тус банк 1 тэрбумыг хаанаасаа гаргах гэсэн юм бол оо. Арай нөгөө улс эх орны бүтээн байгуулалтад зориулах ёстой “Чингис бонд”-оос минь гаргах гээд төсөвлөж суугаа юм биш байгаа. За яахав, реклам сурталчилгаа хийх ёстой байж болно. Гэтэл тэр 1 тэрбум төгрөг монголын нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад очих байсан бол бас яахав. Ядаж л хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг нь болжээ гэж бодохсон.

fsd

Хамгийн гол нь 1 тэрбум төгрөгийг зүгээр л зурагтаар царайгаа харуулсны төлөө гэрээ нэрээр бэлэглэсний оронд хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлэгтээ зарцуулвал илүү ард түмэнд өгөөжтэй баймаар санагдах юм. Аль эсвэл мөхөс би буруу бодоод “Bloomberg TV Mongolia” телевизээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Мөнхбат эрхэмийн өгөх мэдээллийн үнэ цэнийг дутуу ойлгоод яваа юм болов уу...

dsa

Н.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1 тэрбүм:
1 тэрбүм нь ханаас гарах юм бол? бондын мөгнөөс үү? энэ хэд дуураараа зарах гэж бондоор мөнгө босгосон байх нээ
2013-10-24
zochin:
arai l bish ee. Joohon bodoj baigaach tv geer ter garsan garaagyi hend heregtei yum be. Ternii orond emnelege taetserleg heregtei bn . Yum uned orood bn
2013-10-24
ZOCHIN:
ZA ARAI HETERNEE ENE ZALUU CHIN BATBAYAR GISHUUNII TUSLAH BSAN BIZDEE SHUUD GUITSETGEH ZAHIRAL BOLTSON YUMUU ZOOOZ YU CH HELEHUUDEE YAASAN BAYAN YUM BEE MANAI MONGOL ULS ODOO DAN TERBUMAAR NI L YARIDAG BOLJDEE
2013-10-23
zochin:
Буруу ойлгочоод, буруу өнцгөөс болхи аргаар тайлбарлах гэж оролдсон юм уу даа. Жоохон бодож, судалж байгаад бичвэл яасын хөө? ямар Фейсбүүк-ийнхээ статус дээр бичиж байгаа биш дээ
2013-10-23
zoro:
yasan ih mungu urdeg yum bee ternii orond ajil guichetgesen munguu hel amgyi uguchee
2013-10-23
Н.ТУГ:
ЗӨВ ШҮҮ ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23