3690 литр архи хурааж, улсын орлого болгожээ
Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өндөр байгааг дуулгасан юм. Тиймээс тус байгууллагаас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд нэгдсэн 1212, хэсэгчилсэн 5136 арга хэмжээ зохион байгуулжээ.
Үүнээс 2373 арга хэмжээг нь Нийслэлийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, дүүргийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 201 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлэн хүчингүй болгуулжээ.
Тухайлбал, диско баар 48, караоке 31, кафе 26, орон сууцны хороолол дахь хүнсний дэлгүүр 73, гэр хороолол дахь хүнсний дэлгүүр 19, бөөний төв 4 тус тус хүчингүй болгуулж, 3690 литр архи, 1326 литр пиво, 148,1 литр дарс хураан авч Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, үнэлэх, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ