Анд минь гэж ам бардам хэлэхсэн

img

"Нөхөрлөл гэдэг нь зовлон бэрхшээлийн шалгуур дунд маш удаан ургасан ургамал юм."Анд нөхөд минь миний цорын ганц гангараа” хэмээн уншиж байсан маань санаанаас огт гардаггүй. Тийм ээ,  андын сайхан нөхөрлөл агуу сэтгэлийн элч, гэрэл гэгээ билээ.

gf

Хүнийг бурмаар бус урмаар тэтгэх шиг сайхан зүйл хаа байна. Тэр урмыг хамгийн дотны анд минь л өгдөг.  Нөхөрлөл гэдэг  бол ямар ч үед хариу нэхэхгүй туслахыг хэлнэ. Энэ бол итгэл найдвар, бие биеэ ойлгож нэгдэх нандин чанар шүү дээ. Жинхэнэ нөхөрлөл гэдэг аливаа жаргал, зовлон ээдрээт амьдрал, бэрхшээл цөхрөл бүхнийг хамтдаа даван туулахыг хэлэх байх. Өнөөгийн нийгэмд архины найз олон, амьдралын найз тун ховор болжээ. Цаг үеэ дагаад ч тэрүү хүний мөс чанар ч муудчихаж.

g

Нэгэн түүх өгүүлье. Маш сайхан нөхөрлөж өссөн хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай, зоригтой их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн, шударга, үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин найз нь ажил хэрэг нь бүтэлгүйтээд нуран үнах дээрээ хүрсэн тул мөнгөний тусламж үзүүлээч гэжээ. Гэнэн, шударга найз нь түүнд бүх мөнгөө шавхан өгөв.  Хэсэг хүгацааны дараа гэнэн шүдарга залуу гэрлэхээр болсон байлаа. Гэтэл өнөөх найз нь бас дахин ирээд сүйт бүсгүйд нь үнэхээр их хайртай, түүнгүйгээр амьд явж чадахгүйд хүрсэн хэмээн хэлжээ. Залуу бас л найзыгаа бодож сүйт бүсгүйгээ орхижээ.

gd

Нэлээд хэдэн жилийн дараа шударга залуугийн ажил хэрэг бүтэлгүйтэж, сэтгэл санаагаар унан хэцүүджээ. Түслаж чадах цорын ганцхан хүн нь түүний найз гэж санагдав. Тэрээр найздаа бүхнээ ярин, өөрийнхөө дэргэд ажилд аваач, дахин бүхнийг эхлүүлмээр байна гэж гуйжээ.  Харамсалтай нь найз нь түүнд ямар ч тусламж үзүүлж чадахгүй гэдгээ хэллээ. Гуньж гүтарсан залуу нэг өдөр гудамжинд өндөр настай, бие муутай өвгөнтэй таарчээ. Хүнд өвчтэй боловч мөнгөгүй учраас эм авч чадахгүй байгаагаа өвгөн ярив.

fsd

Залуу байсан бүх  мөнгөөрөө өвгөнд эм авч өгөөд явуулжээ. Үнэндээ өвгөн өв хөрөнгө ихтэй нэгэн байсан бөгөөд нас барахдаа түүнийгээ өглөгч, сайн залууд хөрөнгөө өвлүүлэхээр гэрээслэжээ. Гэнэт баян болсон залуу найздаа гомдсон хэвээрээ байлаа. Нэгэн өдөр түүний хаалгыг өлсөж ядарсан эмгэн цохиж хоол гүйв. Залуу түүнийг хоолоор дайлаад зогссонгүй харж хандах хүнгүй бол манайд амьдраач гэж гүйжээ. Эмгэн залуугийн сайхан сэтгэлд талархан зөвшөөрчээ. Цаг хугацаа өнгөрөх хэрээр тэд дотносож, бие биеэ халамжлан байв.

fds

Нэгэн өдөр эмгэн залууд хандан "Хүү минь чи одоо өөртөө тохирсон сайхан охинтой амьдралаа холбох цаг болсон” гэж хэлжээ. Залүү “надад сэтгэлтэй хүн байхгүй” хэмээн хөнгөн гуниглахад эмгэн “би чамд тохирох сайн охиныг танина. Чи түүнтэй танилцахыг хүсэж байна уу? “ гэв. Эмгэний танилцуулсан охин залууд үнэхээр таалагдаж, тэд ч амархан дотносчээ. Удалгуй хуримын зар тарав.

dfs

Хуримын зар түүний найзад ч очсон байлаа. Сайхан сэтгэлт залуу танхимд ирсэн олонд хандан "Надад маш сайн нэг найз байсан юм. Тэгтэл одоо би түүнийгээ энэ танхимд харж байгаа хэрнээ сайн найз минь гэж хэлж чадахгүй байгаагаа гайхаж байна. Гэхдээ би одоо ч түүнтэй найз хэвээрээ байхыг хүснэ” гэж хэлэв.

gsd

Түүнийг үгээ дуусгамагц найз нь “Надад нэгэн цагт маш хайртай найз минь байлаа. Нэгэн удаа ажил хэрэг минь бүтэлгүйтэхэд би түүнээс мөнгө гуйлаа. Тэр бүх мөнгөө надад өглөө. Дараа нь түүнээс сүйт бүсгүйг нь гуйлаа. Өөрт нь хэцүү байсан ч надад өгсөн. Тэр эмэгтэй үнэндээ гэнэт итгэмтгий найзыг минь өөр зүйлд ашиглах гэж байгааг би олж мэдсэн юм. Надаас ажил асууж ирэхэд нь түүнийг аваагүй. Учир нь би дотны сайн найзынхаа дарга байхыг хүсээгүй.

gd

Тэр нэгэн өвчтэй хөгшин бол миний аав байсан. Аав маань хүндээр өвдөөд байхдаа бүх хөрөнгөө найзад минь өвлүүлэхийг зөвлөсөн юм. Гэрт нь ирсэн тэр настан бол миний ээж. Найзыгаа эрүүл энх байлгахын тулд ээжийнхээ халамжинд авсан юм. Харин одоо гэрлэж байгаа энэ охин бол миний төрсөн дүү. Түүнийг найзтай минь гэрлэхийг би ятгасан юм. Хүндэт зочид минь бид ийм л найзууд... гэжээ.

gd

Тиймээ, нөхөрлөл гэдэг амьдралын тань нэгээхэн хэсгийг нөхөх гэж төрсөн хүний хайрыг хэлдэг юм.  Насаараа хамт байж, баяр зовлонг нь хамт хуваалцах үнэнч найзтай байна гэдэг асар их хувь завшаан. Учир нь хүн гэдэг үргэлж урмаар тэтгэгдэж, өсөж дэвжихээс гадна хэн нэгэнд итгэж, зөвлөгөө авч, сэтгэлээ онгойтол ярилцах нь ус агаар шиг хэрэгтэй. Харин сайн найз гэдэг ямар ч үед хамт байж мөрийг чинь түшиж тулах хүнийг хэлнэ шүү дээ.

Тийм ээ “Анд гэж амьд үхсний алинд ч ам бардам хэлэх хүнийг хэлнэ” хэмээн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн сайхан үг санаанаас гардаггүй юм. Анд минь гэж ам бардам хэлэхсэн...

өб

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Munkhtuvshin:
Faahiin bilyat nahuy
2024-09-24
billy:
huhhdiin ulger shig yum bichih yumaa
2013-11-02
um bichwe jaahahn:
юм бичвэл утгатай учиртай найруулгатай бичиж байгаач тэгээд ч энэ өгүүллэг сургамжит өгүүллэг-1 номонд найруулгатай гоё бичсэн байдаг энд бол монгол хэлний алуур модон хэлээр бичсэн байна
2013-10-26
sumiya...bataa:
anddaa ochij tusalah tsag udahgui naiz mini teseerei...bagiin naiz ymarch ued buur uurd bodogdoj baidiin.hargui genen itgeltei ter bagiin setgel mederemj uurd zurhend uldedg ym bilee...
2013-10-23
uyanga:
nz gedeg denduu saihan
2013-10-23
зочин:
Наранд талархаж байна дандаа иймэрхүү сэдэв гаргаж байгаарай ард түмэн чин ухуулан таниулах юмаар л сэтгэл зүйгээ цэнэглэж явдаг шүү, сэтгүүлч гэдэг чинь хүний сэгэл зүйд нөлөөлдөг хүнийг хэлдэг юм. Даандаа өөдрөг сайхан зүйлээр хүний сэтгэл зүйд нөлөөлж байвал тэр чинь түмэн буян болно.

ganaa:
taalagdlaa tiim shuu gantsaardal bol hamgiin aimshigt haranhui yrtunts
2013-10-23
Гэрэл:
Сайхан жишээ байна тэгэхдээ заавал хэн нэгнийгээ ойлгож их бага ямар нэгэн хэлбэрээр ач тус болсоны хариуг заавал эргэж өгч байж бас нөхөрлөлийн утга учир нь байдаг юм байна лээ
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com

duuya:
Naiz unench nzuud baigaarai
2013-10-23