Жеки Чан Монголд адал явдалт кино хийхээр болжээ
Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан монголын мөнх цаст уул нуруу, говь цөлд адал явдалт кино хийхээр болжээ. Тодруулбал, тэрбээр Skiptrace буюу “Арилж буй мөр” адал явдалт инээдмийн энэхүү киноны гол дүр болох мөрдөгч Бенни Блекийн дүрд тоглох аж.
Уг кинонд мөрдөгч Бенни Блек мафийн босс Виктор Вонгийн гараас хамаатны бүсгүйгээ аврахаар алс холын Монголыг зорьж, Монголын мөнх цаст уул нуруу, говь цөлөөр урт удаан, аюултай замыг туулахад хүрч, адал явдал өрнөх аж
Киноны Монгол дахь зураг авалт ирэх оны нэгдүгээр сарын 13-наас эхлэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ