М.Энхболд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгджээ
МАН-ынхан өчигдөр өдөр 15.00 цагт хотоос холгүйхэн орших “River beach resort”-т нууц хуралдаан хийжээ. Уг хуралдаанаар М.Энхболд МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн МАН-ын шинэ удирдлага дэд даргатай байх эсэх асуудлыг хөндөж ярилцжээ. Эцэст нь МАН-ын 27-р их хурлаар намын дарга, генсекийн ажил үүргийн чиглэлийг тодорхой болгох асуудлыг санал хураалтаар шийдэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ