Гэмт хэргийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа

img

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Эрүүгийн хууль нийгэмд шударга ёсыг тогтоох, аливаа гэмт халдлагаас ниймгэм, төр иргэнийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж ирэхдээ тухайн цаг үеийнхээ улс төр, үзэл суртал, эрх зүйн соёл, ухамсар, үнэт зүйлсийг хамгаалж байдаг онцлогтой юм. Гэмт хэргийн тухай хуульд хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн бүлгийг дахин судалж, юуны урьд хүний бие махбодь, сэтгэл санаа, өмч хөрөнгийн эсрэг идэвхитэй халдлага хийсэн хохирол учруулсан үйлдлийг тусгахаар оруулсан байна.

Мөн хүүхдийн гэмт хэрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулсан бөгөөд хүүхдийн эрхийн эсрэг үйлддэг хүчирхийлэл, албадлагын шинж чанартай гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах талаар хуулийн төсөлд тусгажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Temuujin saidad amjilt husie. ene huuliin tsaana mash olon hunii huvi zaya baigaa shuu. bayarlalaa
2013-10-23