“Улаанбаатар ЦТС” ТӨХК-ийг шалгаж байна
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагааг МХЕГ-аас шалгаж эхэлжээ. Уг шалгалтыг энэ сарын 21-нээс буюу өчигдрөөс эхлүүлсэн байна.
Шалгалтаар “Эрчим хүчний тухай”, “Барилгын тухай”, “Радио долгионы тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Автотээврийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартуудын мөрдөлтийг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх асуудал зэргийг шалгаж байгаа аж. Мөн шалгалтын хүрээнд тус байгууллагын ажилтан, албан хаагчдад байгууллагадаа дотоод хяналтын хэрхэн явуулж, хэвшүүлэн ажиллах талаар сургалт хийжээ.
Шалгалтад“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баруун түгээх төв, Зүүн түгээх төв, Өндөр хүчдэл түгээх төв, Зуунмод түгээх төв, Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд хамрагдаж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ