Галын аюулаас хоёр хүүхэд 19 том хүнийг аварчээ

img

Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 12, гал түймрийн зөрчлийн 5, аврах ажиллагааны нэг дуудлага ирсэн  аж. Дуудлагуудын дагуу  нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

өчб

Тухайлбал: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичилийн 21 дүгээр байр 3 дугаар орцонд  утаа гэсэн дуудлагыг 17:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад  айлын 3х4 метрийн хэмжээтэй том өрөөний эд хогшил шатаж байсныг унтрааж,  утаажилтын бүсээс 25 настай, эмэгтэйг гаргаж, эмчид хүлээлгэн өгсөн.

\

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын байранд утаа гараад байна гэсэн дуудлагыг 18:20 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад  гал тогооны өрөөнд эд зүйл шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж утаажилтын орчноос 8 настай эмэгтэй, 5 настай эрэгтэй хүүхдүүдийг гаргаж ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

өыб

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Герен ресусс хотхоны байранд хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 05:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад  барилгын зүүн талын хөөсөнцөр 4 дүгээр давхар хүртэл шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Утаажилтын орчноос 18 иргэнийг гаргаж аюулгүй газар байрлуулан амь биеийг нь авран хамгааллаа.

ыб

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар байрны хажууд  машин шатаж байна гэсэн дуудлагыг 10:54 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад  кулугер загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг унтраасан.

өй

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын задгайд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 12:43 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад  ногоон бүсэд өвс шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.

аыб

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 00:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад  4х4 метрийн байшин, хажуугийн 5 ханатай гэр, эд хогшил, бичиг баримт унтраасан.

цаө

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:03 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад  7х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг унтраасан аж.

\аыб

Зам тээврийн ослын хувьд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрэн дээр автомашины осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08:57 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад портер автомашин замын хажуу уруу унаж 26 настай эмэгтэй хавчуулагдсан байсныг хломатро зүсэгч багаж ашиглан гаргаж, ЯТТ-ын 103-ын эмчид шилжүүлэн өгсөн байна.

өыйя

Дашрамд дуулгахад, сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд олон нийт, байгууллага, аж ахуй нэгжүүд орчны галын аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал сэрэмжээ дээшлүүлж, гамшиг гал түймэр тохиолдвол Онцгой байдлын албаны 101, 105 утсанд яаралтай мэдээлэл өгөхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

бы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ