Н.Энхбаярыг онгоцоор нисэхийг хоригложээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр эмчлүүлээд хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хооронд 1.5 кг жин нэмсэн гэнэ.
Гэвч эмчлэгч эмч нар нь түүнийг хэсэгтээ л онгоцоор нисэхийг хориглосон гэнэ. Учир нь түүний биеийн байдал төдийлөн сайжрахгүй байгаа бөгөөд онгоцоор нисвэл даралтад нь сөрөг өөрчлөлт орохыг анхааруулсан байна.
Дашрамд дуулгахад, түүнийг өнгөрсөн хугацаанд Сангийн сайд Ч.Улаан, МАХН-ын генсек Г.Шийлэгдамба нарын намынх нь гишүүд хоёр ч удаа эргэж очсон гэнэ. Харин саяхан УИХ-ын зарим гишүүн түүнийг эргэхээр БНСУ-ыг зорьсон сурагтай.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ