“Nokia Lumia 1520” ухаалаг утас өнөөдөр нээлтээ хийнэ

img

“Nokia” компани шинэхэн бүтээгдэхүүн болох “Nokia Lumia 1520” загварын утасны нээлт өнөөдөр болно. Уг утас нь 1080x1920 нягтаршилтай, Full HD дэлгэцтэй, 2G рам-тай, МикроSD картын оролттой, 32 GB багтаамжтай гэнэ. Мөн хуруу мэдрэгч дэлгэцтэй, Qualcomm Snapdragon 800 чиптэйгээс гадна Quad core процессортой юм. Нүүрэн талдаа гайхамшигтай сайхан 20.7 мегапиксель камертай гэж сурталчилж байгаа, GPS суурилуулсан ажээ. Түүнчлэн, “Nokia Lumia 1520” утас нь  3400 МельАмпер цагийн зайтайгаас гадна улаан, хар, шар, цагаан өнгөний сонголттой юм.  АНУ-ын хувьд гэрээгээр бус бол уг утсыг 699 ам.доллараар үнэлсэн ажээ.

Утас ирэх арваннэгдүгээр сарын 8-ний өдөр борлуултад гарах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ