Орой л “уран жолоодлого” хийх байх даа

img

Б.Батсүх: Орой л “уран жолоодлого” хийх байх

.

Нийслэл хотод өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн тулгамдсан асуудлууд ар араасаа ундардаг. Үүний нэг нь замын халтиргаа гулгаа, түүнээс үүдэн гардаг осол юм. Нийслэлд урьд шөнө орсон цас халтиргаа, гулгааны улирал ирчихсэн байгааг санууллаа. Гэхдээ өнөөдөр цаг агаар харьцангуй дулаан байгаа учир замын халтиргаа харьцангуй бага байна.

Уг нь өвөл нэг удаа цас ороход нийслэлийн нэг дүүргийн авто зам дээр 2-4 тн бодис, 6-8 тн давс цацдаг гэдэг. Гэтэл өнөө өглөө Шархаднаас Чингэсийн талбай хүртэлх замд давс, элс, хайлуулагч бодис цацсан шинж тэмдэг алга байв.

.

Энэ талаар Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэн, таксины жолооч Б.Батсүхээс тодрууллаа.

:

-Замын халтиргаа хэр байна вэ?

-Би өглөө 06.30 цагаас хойш Вокзал, Маршал Таун, Улаанхуаран, Чулуун-Овоо, Амгалан зэрэг газруудаар халтуур хийж явлаа. Урьд шөнө цас их орсон учраас замын халтиргаа, машины түгжрэл ихтэй байна.

б

-Автозамуудад давс, элс цацаагүй байна уу?

-Үгүй. Миний явсан замаар лав давс, элс цацсан харагдсангүй. Харин ТҮК-ийн ажилтнууд зам дагуух цасыг цэвэрлэж байсан. Энэ жил харьцангуй орой цас орж байна. Өнөөдөр өдөр тийшээ дулаарчих болохоор замын цас хайлчих байх. Орой л харин “уран жолоодлого” хийх байхдаа” гэв.

б

Тиймээс дээрх жолоочийн ярьсан яриаг үндэслэн Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын хэлтсийн дарга Д.Ууганбаяраас дүүргийнхээ автозамуудад давс, элс, хайлуулагч бодис цацсан эсэхийг тодруулсан юм.

Тэрбээр “Манай дүүрэг өдөр бүр Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс цаг агаарын мэдээллийг авдаг. Тэд энэ жил хүйтэн өвөл болно гэдгийг сануулсан. Тиймээс манай дүүрэг цас орсны дараа ашиглах элс, зориулалтын бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөж эхэлсэн. Одоогийн байдлаар 20тн бодис, 20 тн давс, 10 тн элсийг нөөцөлсөн байгаа. Харин урьд шөнө орсон цасыг хайлуулахын тулд Улаанхуаран, Чулуун-овоо, Ботаник, Шархад, Эрдэнэтолгой зэрэг газруудад давс, элс цацаж байна. Дундажаар таван тн давсыг цацсан байна” хэмээн ярив.

Ямартаа ч, Баянзүрх дүүрэг замын халитаргаа гулгааг багасгах бэлтгэлээ хангаж байгаа бололтой.

б

С.Баяр-Өлзий: Одоогийн байдлаар 300 гаруй тн давсны нөөц бий

:

Харин нийслэлийн төв замыг хариуцдаг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар тус нэгтгэлийн шуурхай удирдлагын дарга, ерөнхий инженер С.Баяр-Өлзийгөөс тодрууллаа.

.

-Шөнө орсон цасны улмаас хэдэн тн давс, бодисыг цацаад байгаа вэ?

-Улаанбаатар хотод урьд шөнө 02:45 минутанд цас орж эхэлсэн. Бид шөнийн 03:30 цагаас халтиргаа гулгааг арилгахаар эхний ээлжинд бодис цацагч гурван камаз машин, цас цэвэрлэхээр тоноглогдсон нэг машиныг гаргаж ажиллуулсан.   Одоогийн байдлаар 40 орчим тн давсыг цацсан байна. Бид цасны улмаас осол их гардаг зам, уулзварууд болох "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" гэсэн газруудад эхний ээлжинд давс бодис цацаж байна.

б

-Танай нэгтгэл Офицеруудын ордоноос Таван шар хүртэлх төв автозамыг хариуцдаг билүү?

-Одоохондоо тогтсон зааг байхгүй байгаа. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс манай нэгтгэл Улаанбаатар хотын бүр дүүргийн автозам, гудамж, туслах замуудыг хариуцаж ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын дүүргүүдийн Нийтлэг үйлчилгээний газрыг нэгтгэхээр болсон. Харин өнөөдрийн байдлаар манай нэгтгэл "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" болон бусад шинээр ашиглалтад орж байгаа бүх автозамуудыг хариуцаж байгаа.

б

-Иргэдийн дунд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” давс, элс, бодисоо урьд өмнөх жилүүд шиг бүрэн гүйцэт хангаж чадаагүй байна гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Энэ бол худлаа мэдээлэл байна. Манай “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” дээр одоогийн байдлаар 300 гаруй тн давсны нөөц бий. Харин дүүргүүд ирэх сарын 1-ний өдөр гэхэд тус бүр 250 тн давс нөөцлөх үүргийг нийслэлийн Засаг даргаас аваад байгаа. Тиймээс дүүргүүдийн давс, элс, бодисны нөөцийг хэлж мэдэхгүй байна. Одоогоос 10 хоногийн өмнөх мэдээллээр Хан-Уул дүүрэг бэлтгэлээ бүрэн хангасан гэсэн. Бусад дүүргүүд 70-80 хувьтай байгаа гэнэ лээ.

б

-Цас хайлуулагч бодисыг дүүргүүд өөрсдөө олж байгаа юу?

-Цас арилгах зориулалтын бодис өндөр өртөгтэй учир дүүргүүд өөрсдөө оруулж ирж чадахгүй байгаа. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тендер зарлаж, 540 тн бодис оруулж ирэх, нөөцлөх компанийг шалгаруулсан байгаа. Нийлүүлэлт эхэлсэн байна” гэсэн юм.

б

Дашрамд дуулгахад, Нийслэл хотын хэмжээнд энэ онд 540 тонн бодис, 600 тонн давс бэлтгэж, нөөцлөхийг холбогдох газраас даалгасан байна. Үүний зардалд нэг дүүрэгт 35 сая төгрөг төсөвлөсөн байна. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэг 70 тонн давс, Сонгинохайрхан дүүрэг 68 тонн давс, 30 тонн бодис нөөцлөөд байгаа аж. Харин Сүхбаатар дүүргийн хувьд өөрсдөө тав орчим тонн цас арилгах бодис, 70 орчим тонн давсыг л нөөцөлжээ.

Ингэхдээ давсыг нэг килограммыг нь дунджаар 210 төгрөгөөр, бодисыг 680 төгрөгөөр авч байгаа юм байна.

Дүүргүүдийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цас хайлуулах бодис нь химийн хор нөлөө ихтэй, өндөр өртөгтэйн дээр давснаас илүү гараад байх зүйлгүй гэнэ.

Харин нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан “Цас хайлуулах бодис бол давс агуулсан химийн элемент. Давсыг бодвол зам дээр илүү удаан тогтож, цасыг харьцангуй сайн хайлуулдаг” хэмээн тайлбарлах ажээ.

.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цас цэвэрлэе:
цас цэвэрлэгч машин авахдаа бага оворын машиныг нь аваарай. Хотын замын даац муу шүү, зам эвдэрнэ
2013-10-23
irgen:
10-n tsas matdag zoriulaltin mashintai bolchixoj chaddaggui uls oron yum bx da!Xogiin sav chireed l yavax yum.Manaid ovol xaxir xuiten boldog.Ulaan garaaraa tseverleed xaana xurex ve dee!Naad xogiin sav chini ch gesen xaga userne.- Zoriulaltin yumig zoriulaltaar ni xereglej xezee surna daa!
2013-10-23
Энэбиш:
Манайхан мангар юм уу даа?Цас цэвэрлэх ажлыг хэзээ машин техникээр хийдэг болох юм бол? Техник ашигласан нь илүү үр дүнтэй, бүтээмжтэй байхад улаан гараараа л үзээд байх юм.Хэзээ ухаан орондоо?????
2013-10-22
хэдэн хоног:
300 тн давсны нөөц бий гээд амгалан сууц байх хооронд зөвхөн эхний цаснаар л 40тн-ыг нь цацчихаж тэгвэл өвөл эхлээ ч үгүй л байна одоо 8н удаа цас ороход л бүх нөөц нь дуусах нь яана даа. энэ дураг дээрх ТҮКийн ажилчидын түрээд яваа сав чинь уул шугамандаа хогийн сав юм шүү дээ 3 тэр бумаар хогтойгоо хаягдах уутны оронд гэр хороололд ийм сав нийлүүлсэн бол дээр байхсан
2013-10-22
gyfg:
Hotin barun tal katok bolchod bna.darga nar yavdaggui bolhor hamagui yu.hudalchudaa
2013-10-22