“Урт цагааны” гудамжинд лааны тосон баримлын музей байгуулна
Жуулчны буюу бидний нэрлэж заншсанаар “Урт цагааны” гудамжинд “Дэлхийн монгол хүн” төсөл хэрэгжих гэнэ. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвд байрлах жуулчны гудамжинд гадаад, дотоодын жуулчдад зориулсан лааны тосон музей байгуулахаар болжээ. Гэвч нэг хүний лааны тосон баримал ойролцоогоор 200-300 сая төгрөгөөр босдог тул баримлуудыг лаа биш целконоор хийх аж.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус гудамжинд эхний ээлжинд дэлхий дахинаа эх орныхоо нэрийг гаргасан Монгол Улсын олимпын аваргууд, анх сансарт ниссэн болон дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан уулчид, сумогийн их аваргууд, сонгодог урлагийн мастерууд, дэлхийг донсолгосон жанжин нарын 20 орчим хүний лааны тосон баримал бүтээх юм байна.
Уг музейг байгуулснаар гадаад дотоодын жуулчдыг татаж, Улаанбаатар хотын төсөвт орж ирэх бүх салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ хэмээн “Дэлхийн монгол хүн” төслийнхөн хэлж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ