Ц.Бугасүрэн, Хишигсүрэн нарт хорих ял оноожээ
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх нөхдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болжээ. Шүүх хуралдаанаар МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт шүүхээс 5 сарын ял оноосон байна. Мөн МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд 4 сарын ял, бусдад нь 3 сар 10 хоногийн ял тус тус оноожээ.
Хэргийн тухайд МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдэг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ