Эцэг уул нурдаггүй

img

...Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино

Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна

Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж

Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг аа” Ц.Хулан найрагчийн “Аавдаа” шүлгийг одоогоос 10 гаруй жилийн өмнө цээжилж байлаа. Аавдаа хайртай болохоороо тэр үү энэ шүлгийг хэзээ ч мартаж байгаагүй. Айл гэрийн хаан, ахуй төрийн багана, ард олны түшиг ачит аавын тухай бичих асар их хувь билээ.

_

Тийм ээ, эцэг уул нурдаггүй, эхийн сүү ээддэггүй болохоор элэг зүрхнээс минь гардаггүй байж болох юм. Монгол эр хүн, эцэг хүн үр хүүхдүүддээ хангай шиг түшигтэй, хан уул шиг санагддаг.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ачит ааваа ийн дурсчээ.

.

“Миний аав дөрвөлжин бурам шиг сайхан эр байсан. Хүний аливаа дурдатгал сэтгэл зүрх, оюун тархинаас эхэлдэг. Тиймээс ч би аавынхаа тухай дурдатгалыг ясан доторхи чөмөгнөөсөө эхэлье. Миний аав олон таван үггүй эгэл хүн байсан. Над шиг чалчаа юм байгаагүй ээ. Би энэ чалчаа байдлаа их саглагар модон дор суусан шувуу болгон жиргэдэгтэй зүйрлэн цагаатгаж боддог. Аав маань уран гоё үг унагаж, гуадаж ярьдаггүй, уур хилэнгээс хол, зөрүүдэд их ойр хүн байсан даа. Хадар хүдэр татсан түргэн хөдөлгөөнтэй, шазруун, шударга нэгэн байлаа. Аав минь ханьгүй, би ээжгүй олон жил хамт амьдарсан. Хоёр биеийнхээ дутууг нөхөж, амьдралын нугачааг давсан. Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг хэнэггүйхэн эр зангаар л өнгөрүүллээ дээ. Эргээд бодоход, аавынхаа энэ занд эрэмшээд би хэнэггүй явсан байна лээ. Аав минь намайг амьд харагдаж бас зовоохгүй байсанд минь сэтгэл нь “цадаад” юу ч нэхэж, шаардаж байгаагүй. Би уг нь сайн хүн болж өсөх ёстой ч чадаагүй юм. “Сайн хүний үр сайн хүн байж чаддаггүй юм байна даа” гэж би одоо хэр нь боддог. Баярлуулж, энхрийлэн ачийг нь хариулаагүйдээ өөрийгөө зэмлэж ханахгүй явна. Уг нь би аавтайгаа бараг зэрэг өтөлсөн юм сан. Тэгсэн мөртлөө ухаан суугаагүй байснаа одоо хүртэл нэхэн санаж, харамсдаг. Аавыгаа хэвтэрт байхад нь гурван сар сахисан. Намайг ургуулсан мод унаж, нөмөрлөж байсан уул минь нурж байхыг үзэх шиг тийм том эмгэнэл байдаггүй юм билээ. Аавын минь тасран алдаж байгаа улаан гол нь амьдралд бус зөвхөн надад хоргодсондоо л торж байх шиг санагдаж байсан. Үхэл гээчийг миний аав их амгалан тоссон. Түүнээс зугтах гэж тавтиргүй зан гаргаагүй. Би гэдэг хүн амьдарч чадсан шигээ үхэж ч чаддаг эр зоригтой, гүдэсхэн аавтай байсан юм билээ. Сүүлчийн удаа над руу харахдаа таньж ядаад ч байх шиг атлаа “Орчлонгийн хамгийн сүүлд харах зүйл минь энэ” гэж турь муутайхан ширтэж байсан. Тэр харцанд өлгийтэй байхаас минь өдий хүрсэн би тэр чигээрээ эргэж нэг багтсан байх аа” гэжээ.

.

Тийм ээ,  олон монгол аавын төлөөлөл болгож Б.Лхагвасүрэн гуайн аавын тухай ишлэл авлаа. Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэдэг байхад аав нар хаа нэгтээ л жинтэй үг хэлдэг. “Алгадуулах аавтай байх сайхан юм” гэж кинонд гардаг шүү дээ. Тийм ээ, аав хэмээх агуу ачтанг яагаад бид тэр бүр дурсдаггүй юм бол.

.

Аав гэдэг гурван үсгэнд хүн төрөлхтний хэлхээ, түүний нандин залгаасыг гагнаж явах ид шид буй. Бие өвдлөө гэж барагтай л бол хэлдэггүй битүүхэн дотроо шаналж суудаг эцэг хүнийг хайрлая. Монгол орны түм түмэн, үрсийг хүмүүжүүлж, сэтгэлээ чилээж, чөмгөө дундартал зүтгэж явсан аав нарыг хайрлаж, амьдад нь жаргааж явах эрхэм үүрэг бидэнд оногджээ.

.

Үрийнхээ төлөө үргэлжид зовниж суудаг, уулыг өргөх хүчтэй, ухаантай атлаа үрдээ хайраар сөгддөг эр хүний, эцэг хүний хийморь үргэлж өөдөө байх болтугай.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн  шүлгээр нийтлэлээ жаргаая.

.

Аавдаа

Ханат гэрийн хойморт

Ханхайж суусан аав минь

Хаа ч явсан намайгаа

Хайраар дутаагаагүй шүтээн минь

Дэлхийн цэнхэр салхинд

Дээлээ гандтал давхиж

Дээртэй доортой амьдралд

Дэндүү ухаалаг явсан та

Бодол бодлын үзүүрт

Бурхан аав минь санагдана

Болох болохгүйн эргүүлэгт

Буянтай сургаал нь бодогдоно

Өеөдөж сөхөрч явахад

Үгээрээ татаад босгодог

Халуурч дэвэрч сагахад

Харцаараа алгадаж ухааруулдаг

Намайгаа л гэж элэхдээ

Насаа хайрлаагүй аав минь

Үрээ л гэж эмтрэхдээ

Өөрийгөө гамнаагүй аав минь

Дэндүү их ачийг тань

Дэлхийд хариулж чадаагүй ч

Найргийн гэгээн зуландаа

Нартад таныгаа мөнхөлье дөө

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Пввсччвяыввыывппееакса
2017-12-18
Hongorzul:
aawiigaa vnheer ih sanaj bna tanda ohin n hyzgaargvi iheer hairtai shvv aawaa.
2017-10-03
зочин:
аавыгаа саначихлаа ааваа хайрлаж яваарай
2015-08-08
зочин:
аавыгаа саначихлаа ааваа хайрлаж яваарай
2015-08-08
зочин:
аавыгаа саначихлаа ааваа хайрлаж яваарай
2015-08-08
энхээ:
Ямар мундаг бич ээ вэ. Би ч гэсэн аавыгаа саначихлаа. Нээрэн бид аав ээжийгээ амьд сэрүүн байхад юу ч мэддэггүй тэнэг л байдаг юм байна лээ дээ. Хайртай аав ээжүүд нь амь сэрүүн байгаа бүх хүмүүсдээ хандаж үргэлж хүндэлж, баярлүүлж байгаараа гэж хэлье дээ.
2013-10-22
хүүхэд:
Хаааааааааах үнэхээр нулимсаа барьж чадсангүй ээ. 50 настай мөртлөө үхтлээ аавыгаа санадаг юм, хааяа тэсэрч уйлах сайхан л байдаг.
2013-10-22
norjin:
BID DERGEDEE BAIGAA UNETEI UMIIG TERIIN BOLGON ANZAARDAGGUI HARIN YBAH BOLHOOR NI UMUU BUR MOSON YBCHIHAAR NI MASH IH VGUILDEG UM BILEE SANAAD L BUR END CH TEND CH SUUJ BH SHIG YBJ BH SHIG DUU NI GARAH SHIG CH GEHDEE L AHIJ IREHGUIGEER HOL YBSAN BAIDAG DAA IH SANAHAAR ADILHAN ALHAATAI HUNIIG CH AABAA GEMEER ENDUU HARSAN SAN SETGELEES HOLDOHGUI BNGA HAJUUD L BAIDAG UM BILEEDEE MINII AAB
2013-10-22
aavaa sanana:
aaviigaa yamar ih sanaj bnaa.
2013-10-22
altaa:
minii aav shudarga hudulmurch tooch barshgui olon saihan chanartai hun bsaan bi odoo hurtel aavtaigaa tsug bgaa met sanagdaj bdag aaviin tuhai yarih burt uuriin irhgui hulims mini gardag aaviigaa sanaj bna shuu
2013-10-22
saka:
setgel hudulchluu bayarlala taalagdla.ohiniigoo uur shigee sain hanitai uchirch saihan 2 vriin eej bolj amidraliin gerel gegeetei bolgoniig mederch yawaag min harj amjilgvi arai l ert odson aawa sanachla .
2013-10-22
бурханы оронд байгаа аавдаа:
Сайхан аавыгаа саначихлаа.Миний аав мөн түргэн хөдөлгөөнтэй, шударга нэгэн байлаа. Аав минь ханьгүй, би ээжгүй 48 жил хамт амьдарсан.Би ааваа дандаа л үнсдэг байлаа даан ч аав минь алга, маш их санах юм.Хүмүүсээ аав ээжээ сайн хайрлаж байгаарай.Тэдний санааг зовоохгүй байвал болох нь тэр.Үхтэл үр харам гэдэг үг байдаг да............. яахын аргагүй үрдээ харам юм билээ.
2013-10-22
aavdaa:
saihan bnaa. aaviigaa sanachihlaa. bi ch aaviinhaa end hurehgyi biz dee.tsast uuliin tsagaan bar tsag ni bolohoor shorgooljind bariulna gedeg l unen ug yum daa
2013-10-22
МОНГОЛ:
САЙХАН Л НИЙТЛЭЛ БАЙНА. ААВ ГЭДЭГ УУЛ БАЙСАН. ТЭНЭГ БИ ЖООХОН ТОЛГОД ШИГ БОДОЖ ЯВСАН. НАРТААС ЯВСАНЫ НЬ ДАРАА ТОМ УУЛЫГ НЬ МЭДЭРСЭЭН. ХҮН ГЭЖ МУЛГУУ ТЭНЭГ АЖГУУ
2013-10-22
Zochin:
Ñàéõàí íèéòëýë áàéíà. Õýäèéãýýð îí æèë¿¿ä ºíãºð÷ Ààâ ìèíü íàñàí ººä áîëæ áè ãýäýã õ¿í òýòãýâðèéí íàñíû õ¿í áîëñîí ÷ Ààâûí ìààíü ñóðãààëü íàäàä óëàì ë ¿íý öýíýòýé áîëîõ þì. Áè ºäèé õ¿ðòýë ìóó àìüäðààã¿é ÿâàà ìèíü çºâõºí Ààâûí ìèíü ë ãàâúÿà. Àìüäðàëûí õ¿íä õýö¿¿ ¿åèéã òóóëàõäàà öºõºðñºí ¿åäýý áè Ààâààñàà ¿ðãýëæ Ààâ ìèíü îäîî îõèí íü ÿàõ âý ãýýä ë àñóóäàã. Õýäèéãýýð àìüä ñýð¿¿í íàäàä õýëäýãã¿é ÷ òýð àãóó õ¿íèé íàäûã õ¿ì¿¿æ¿¿ëñýí óõààí ìèíèé çàìûã òºâºãã¿éõýí çààãààä ë ºãäºã. Ìèíèé Ààâûí àìüäðàë ººðºº á¿õýëäýý îõèí íàääàà ñóðãààëü áîëäîã þì. Á¿ãäýýðýý Ààâûãàà ø¿òýæ Ýýæèéãýý äýýäýëæ àìüäàðöãààÿ!
2013-10-22
aabda:
aab gedeg aguu huniig l hairlaye
2013-10-22
hairtai nagast aab min:
bayarlalaa.aabiigaa dyrslaa.minii aab olon taban uggui huniig sain muu deer dor gej yalgaj handdaggui taagui baisan ch hunii tyhai muu ug dyrsdaggui amid byrhan aab min bailaa. Aab bid bie biedee ami bailaa. harin aabiinhaa achiig bi hariylj chadaagui... dandaa haramsaj yabdag. minii byrhan aab tengeriin ornoos bidniigee dandaa harj byan zayag min tegshilj baigaa
2013-10-22