Бурхан авлига авсан уу
Энэ оны улсын төсвийн орлого их наядаараа тасалдсан ч, “авлига” шингэсэн төсөв хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Төсөв нэрийдлээр зураг төслийг зохиохдоо үнийг нь хөөсрүүлдэг асуудлыг Ерөнхий сайд хөндөн тавьж, таслан зогсоохоо мэдэгдээд байгаа.
1
2006 оноос хойш 160 барилга өнөөдрийг хүртэл төсөвт тусгагдсаар, ажил нь хийгдээгүй мөртлөө, мөнгө нь хэдэн тэрбумаараа өссөөр ирсэн байна. Үүнд Гандан хийдийн барилга ч хамрагдаж, олон тэрбум төгрөгийг төсвөөс “саажээ”. Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид бурхан шүтдэг байж болно. Гэхдээ бурхны эсрэг юм ярьж болохгүй гээд авилгыг өөгшүүлж болохгүй. Гандангийн барилга жил жилийн төсөвт тусгагдаж, тэрбум тэрбум төгрөг төсөвлөгдсөөр ирсэн байна” хэмээн бухимдсан юм. Түүнчлэн баригдаж дууссан объектод хүртэл төсвийн мөнгө тусгагдсан зөрчил ч илэрсээр байна.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ