Багш, сурагчид хамтран “Урлахуйн гайхамшиг”-аа дэлгэлээ
Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Урлахуйн гайхамшиг” багш сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ.
Уг үзэсгэлэнгийн нээлтэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн багш, сурагчид оролцсон юм. Мөн энэ үеэр “Үе үеийн төгсөгчидийн уулзалт” өдөрлөгийг зохион байгууллаа.
Үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ