Ирэх бямба гаригт нөхөн сонгууль дахин болно

img

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу тус дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хороо буюу долдугаар хороонд ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгох сонгууль энэ сарын 19-нд буюу өнгөрсөн бямба гаригт боллоо. Тус сонгуульд МАХН-аас Л.Эрдэнэтуул, АН-аас Ш.Ганчимэг, МАН-аас Н.Бас-Амгалан нар нэр дэвшсэн юм. Гэвч нөхөн сонгуулийн ирц хүрээгүй учраас дахин сонгууль зарлахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сонгуулийн ирц 39 хувьтай байсан гэнэ. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн дагуу “нөхөн сонгуулийн ирц хүрээгүй бол долоо хоногийн дотор дахин зарлах ёстой” хэмээн заасны дагуу  нөхөн сонгуулийг ирэх бямба гарагт дахин зохион байгуулахаар болжээ.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ