Жолооны сургуулиудад шалгалт хийнэ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа жолооны сургуулиудын сургалтын орчин, чанар, багшлах боловсон хүчний хангамж болон үйл ажиллагаа нь суралцагчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхэд ШӨХТГ, ЗЦГ-тай хамтран хяналт шалгалт хийхээр болжээ.
Сүүлийн үед жолоочийн буруутай үйлдлээс авто осол ихээр гарах болсон нь чанаргүй жолооны сургуулиудтай холбоотой гэж үзэж байгаа аж. Мөн брэнд бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа дэлгүүр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь өрсөлдөөний болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийнэ.
Үүнээс гадна нийслэлийн тээврийн газартай хамтран бага оврын автобуснуудын үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, үнэ тариф, гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийх юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ