О.Ганбаатар: МАН-д их цэвэрлэгээ хэрэгтэй байна

img

Ардын намын их хурал удахгүй болох гэж байгаа. Улс төрийн ууган хүчний шинэчлэлийн гэх тодотголтой энэ хурлыг ажигласан хүмүүс олон бий. Намын дарга асан С.Баяраас авахуулаад шинэчлэлийг залуучууд хийх ёстой хэмээн мэдэгдэж зайгаа тавьж өгсөн. Шинэчлэлийн төлөө байгуулагдсан жигүүр хөдөлгөөнүүдийн нэг “Шинэчлэл-27- хөдөлгөөн. Их хурлын  өмнөхөн тус хөдөлгөөний зохицуулагч О.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярьцлаа.

-Энэ удаагийн Их хуралд намын жирийн гишүүдийн төлөөлөл хангалттай орж чадах болов уу?

-МАН-ын XXVII их хуралд намын анхан шатны байгууллагын төлөөлөл болж оролцох гэж байна. Манай үүрийн хувьд намын шинэчлэлийн ажилд залуучууд идэвхитэй оролцох ёстой гэсэн үүднээс  биднийг илгээсэн. Өнөөдөр хүн бүр намын шинэчлэлийн асуудлыг ярьдаг болсон байна. Бидний хувьд намын бодлого, үзэл баримтлал,хөгжил, шинэчлэлийн талаар л ярина. Түүнээс ямар нэгэн дарга цэргийн тухай ярихгүй. Зөвхөн дарга цэрэг, албан тушаал ярьж яваа хэсэг залуус байгааг хүн бүр харж байгаа.

-Намын бүлэг фракцуудын гар хөл болсон нөхөд анхан шатны үүрийг мөнгөөр худалдан авч төлөөлөгч болдог. Өмнө  тийм л байсан. Харин энэ удаа ямар байгаа бол?

-Их хурал дөхөөд ирэхээр мөнгө барьсан хүн намын анхан шатны үүрээр эргэлддэг нь үнэн. Энэ удаа ч гэсэн байсан. Гэхдээ өмнөхөө бодвол харьцангуй бага. Ер нь энэ үзэгдэлийг намын удирдлагууд өөрсдөө бий болгосон. Намд нөлөөтэй дарга нар мөнгөтэй залуучуудыг дуудаж авчираад намд элсүүлж ажил албан тушаал өгөөд мөнгийг өөрсдөө авчихдаг.  Гэтэл нөгөө намд элссэн нөхөд нь аль ч үүрт харьялалгүй, зөвхөн дарга тэжээх саалийн үнээ болоод л явдаг. Энэ мэт залуусыг утсан хүүхэлдэй болгох асуудлыг намын удирдлага өөрсдөө хийж байгаа. Гэтэл нөгөө утсан хүүхэлдэй нь ямар ч үүрийн харьялалгүй юм чинь мөнгө бариад төлөөлөгчийн мандатыг  худалдаж авах гэж гүйхээс өөр яах юм.

-Намын удирдлагуудаа буруутгаад байна уу?

-Тийм. Уг нь тэр санхүүгийн боломжтой хүмүүсээ үүрийн ажилд оролцуулах ёстой. Тэгж намын анхан шатны үүрийн ажил цааш явна. Намын удирдах зөвлөл үүр хоёр хоорондоо маш хол зайтай болсон. Нам сонгууль болохоор жирийн гишүүдээ санадаг. Бусад үед хэрэггүй учраас хаядаг. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол жирийн гишүүдийн итгэл үнэмшил алдарч байна. Манай залуус ч гэсэн аль нэг даргад халаасаа сэгсэрүүлж сууснаас үүрийн ажилд оролцож энд хаягдсан хэдэн жирийн гишүүддээ тусалж дэмжээд яваасай. Ядаж л Их хурлын төлөөлөгч болох гэж мөнгө барин гүйн дарга царайвчилж ичгүүртэй байдалд орохгүй шүү дээ. Намын удидлагад байгаа  дарга нар ч гэсэн залуусыг “үүрийн ажилд оролц, намын жирийн гишүүдийг  дэмжиж тусал, түүний дараа ажил албан тушаал ярина” гээд анхан шатны нэгж рүү түрхэх ёстой. Харамсалтай энэ намын ирээдүй биш халаасныхаа ирээдүйг бодсон дарга нараар манай нам дүүрчихсэн байна.  Тийм учраас энэ намд их цэвэрлэгээ хэрэгтэй байна.

-“Шинэчлэл-27” хөдөлгөөн гишүүдээс намын их хуралд хэдэн төлөөлөлтэй оролцож байна. Та бүхнийг үүрээсээ сонгогдож гарч ирэхэд дүүргийн намын хороонос Их хуралд хэрхэн оролцох талаар заавар өгсөн үү?

-Манай хөдөлгөөний залуус энд тэнд олон үүрээс сонгогдож гарч ирсэн. Бид Их хурлын өмнө тодорхой зүйлүүд дээр байр сууриа нэгтгэнэ. Намын гишүүд бүх зүйлд ухамсартай ханддаг болсон энэ үед хэн нэгний зааварыг дагаж тэдний итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Бид гишүүдийн төлөөлөл.

-Танай намын бүлэг фракцынхан Их хуралд оролцох төлөөлөгч нараа булаацалдаж байгаа юм биш үү. Энд тэндгүй дайллага цайллага болж буй сурагтай?

-Чиглэл авсан, даалгавартай хүмүүс тиймэрхүү ажлаа хийж яваа байлгүй. Иймэрхүү бохир хорчин үйл ажилагаанууд аль ч үед явагдаж л байдаг. Муу үйл удаан үргэлжлэхгүй биз. Яагаад гэхээр тэрхүү зүйлээс залуус татгалздаг болсон. Олон жил намын бүлэг фракцын жонхууг зуурсан хүмүүсийн үлдэгдэл байгаа  болохоор үхэхдээ үхэр буугаа тавихгүй байна л даа. Зарим нэг үеэ өнгөрөөсөн хүмүүст энэ намын ирээдүй хамаагүй байж магадгүй. Тэд гавьяа байгуулахгүй юм бол залуустаа битгий л гай болоосой. Аливаад цаг хугацаа гэж нэг бий.

-Таниас би түрүүнд асуусан. Дүүргийн намын хорооноос Их хуралд хэрхэн оролцох талаар заавар чиглэл өгсөн үү. Үүнд та тодорхой хариулт өгсөнгүй.?

-Яг одоогоор тийм зүйл алга. Магадгүй цаашид ямар нэгэн байдлаар чиглэл өгөхийг үгүйсгэхгүй. Бужигнаан их байна шүү дээ. Гэхдээ бидний гол зорилго бол  намын ирээдүйг харсан шинэчлэл. Үүний төлөө бид зүтгэнэ.

-Нам дагасан жигүүр хөдөлгөөнүүд ихэнхдээ албан тушаалын төлөөх шантаажчингууд байдаг. Та хөдөлгөөн энэ тал дээр торхой байр суурь илэрхийлээч?

-Өнгөрсөн зун “Шинэчлэл-27” хөдөлгөөнөөс намын шинэчлэлийн төлөө явж буй залуустаа хандан уриалга гаргасан. Шинэчлэлийн баталгаа болж бүгдээрээ намаас ямар нэгэн ажил албан тушаал авахгүй гэсэн гарын үсэг цуглуулсан. Гэтэл Баянгол дүүргийн намын хороны дэд дарга Шаравжамц, намын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа хоёроос бусад гарын үсгээ зураагүй. Энэ хоёртоо талархсанаа илэрхийлэе.

 -Ялагдсан нам шинэчлэл хийх нь гарцаагүй зүйл. Гэхдээ шинэчлэлийн цаана дарга нарын эрх ашиг яваад байгаа юм уу гэж харагддаг?

-Өнөөдөр сөрөг хүчин болсон намыг шинэчлэх гэж байна. Энэ намыг ялагдалд хүргэсэн хүмүүс шинэчлэл битгий яриасай. Хуралд ч ирсэний хэрэггүй. Шинэ хүмүүс шинэчлэл ярьдаг болохоос “хуучин хүү” нар шинэчлэл ярьсан ч хийж чадахгүй. Шинэчлэл ярьж буй хүмүүсийн цаана ямар нэгэн дарга байгааг үгүйсгэхгүй. Манай хөдөлгөөний хувьд бүх өнөөдөр хэн нэгэн даргын тухай ярихгүй. Эрүүл сэтгэлгээтэй хүмүүсийн ирээдүйгээ харсан шинэчлэл байгаасай гэж бид хүсч байна.

Б.Цэрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и экв:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-22
tamir:

Хүслэн:
МАН-д ийм залуучууд хэрэгтэй. Залуучууд зоригтой дуугарч, улс эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэж, дуу хоолойгоо өргөх цаг нь болсон. Үүний цаана байгаа бүх залуучууддаа амжилт хүсье.
2013-10-22
Unshigch:
Ene zaluu harin zov zorigtoi heljee. Neeree l mungutei zaluuchuudiig utsan huuheldei bolgodog ni unen sh dee. Alban tushaald sanaarhaj bgaa neg ni namiinhaa anhan shatni ajild oroltsdog tanigdsan bh ni chuhal gej. Bas namiin shinechlel gej zuvhun darga naraa solih asuudal bish. Namiin uzel barimtlal durmiin uurchlult shinechleliig hiij hughliin tuluu bh ni chuhal gej. Zaluu hunii huvid hen neg alban tushaaltanaas ailgui zorigtoi yarisan bna. Amjilt husie.
2013-10-22
unshigch :
MAN NAMIIG ZAAVAL TOM HVMVVS TSEVERLEDEG UM UU IIM ZALUUCHUUD NEGDVEL DOR N TSEVERLEED SHINECHLEED OGOH BH AAA AMJILT HVSIE ZALUU MIN ZORIGTOI BNA SHVVV
2013-10-22
Unshigch :
Ene zaluu uneheer zuv zorigtoi bichjeee. chamd amjilt husie zaluu min
2013-10-22
Төмрөө :
Монголд коммунизм өнгөрсөн . Залуу минь сэрүүн зүүд ээ боль
2013-10-22
Төмрөө:
Дахиад нэг ялвал гэсэн бодол байдаг юм байна....тэгвэл хэзээ ч гэсэн .............
2013-10-22
Төмрөө:
баас хатсан ч өмхийгээ тавихгүй.......гэхдээ л коммунизмын үлдэгдэл юм байна........ярилцлагыг нь бүрэн уншилгүй бичсэн чинь шатдаг юм байна
2013-10-22
Төмрөө:
Энэ залуу харин зөв хэлжээ.Үнэхээр зөв шүү.Албан тушаалтнууд өв залгамжлуулан үлдээдэг үе өнгөрсөөөөөн гэдгийг хэлж байна.
2013-10-22
gishuun:
manai nam ch dee odoo MAHN-d orbol taarna
2013-10-22
Уншигч:
Харин энэ залуугаас шинэчлэл харин үнэртэж байна шүү Бусад коммет бичсэн ярисан улсуудаас нэг л өөр !Айх, эмээх юмгүй албан тушаалын төлөө биш намыг шинэчлэхийн төлөө гэж ярьж хэлж байна Түүнийгаа ч батлаад гарын үсэг зурж цуглуулж ч хүртэл үзжээ Ийм залуучууд одон байвал МАН-д шинэчлэл ирж магадгүй шүү
2013-10-21
kkkk:
ed odoo bolih heregtei alivaa yumand dadlaga turshlaga hiirhlees mash deeguur tavigddag yum jaalaa yoooe iim yumnuud namiig shinechilhuu humuustei sanal neg bna zambaraatai baigaach malnuudaa
2013-10-21
bichiv:
Ene zaluu ingej utga zambaragui yaridag hunuu esvel ene setguulch Tseren geed baigaa nuhur iim nairuulga muutai, boon ug usgiin aldaatai bichdeg setguulch uu. Avah yum alga. Yaria ugsun yariulsan hoyor taarsan nuhduud baina. MAN iim l baigaa bol yavtsgui bolchihson yum bish uu. tuuniig ni medeed tomchuud ni er ni toohgui baih shig baina daa. Tedend business ni heregtei bolson bna doo odoo.
2013-10-21
asaa:
Манай нам одоо ийм балайнуудаар цэвэрлүүлэх болж байна уу?
2013-10-21
ишшшшшшшшшшшшшшш:
ЭНЭ ХҮҮ ЦЭВЭРЛЭХҮҮ ТЭГЭЭД МАН-г МАН ЯДАРЧДЭЭ ХӨӨРХИЙС
2013-10-21
kkkkkkkkkk:
teneg mini ingej dabarch bj tomchuudad dongvvleb.chi bid 2 duuguui l suusan ni deerdee. yadaj chamd nomtoi shig mungu bh bish... amitnii zolios bolno.
2013-10-21
Шарав:
Шаравжамцыг НАМ-ы даргад нэрийг нь дэвшүүлбэл сайн байна. Дэмжээрэй НАМ-уудаа
2013-10-21