Зүүн салаанаас цааш автобусаар үйлчилнэ

img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэж өнгөрсөн тавдугаар сард зорчих хэсгийг нээсэн билээ. Гэвч Зүүн салааны эцсээс цааш үргэлжлүүлэн тавьсан энэхүү замаар нийтийн тээвэр зорчдоггүй, тэндэхийн иргэд км гаруй газар алхаж байж автобусны буудалд хүрдэг.

Тэгвэл нийслэлийн авто замын газар  энэ сарын 23-наас эхлэн Зүүн салаанаас цааших шинэ замаар  автобус явах болсныг мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, “Зүүн салаа-Зурагт-Сансар-9”, “Зүүн салаа-XIII хороолол-Зах-23” чиглэлийн автобус хуваарийн дагуу зорчих ажээ.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ