Хот хоорондын зорчигч тээврийнхэн жагсч байна
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид эрхийнхээ төлөө жагсч байна. Тодруулбал, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Багануур зэрэг хот хоорондын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг жолооч нар хувийн автобусаараа иргэдэд үйлчилдэг аж. Тэд хувийн автобусаа дээрх чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэрээр бүртгүүлсэн байдаг ба иргэдийн ая тухыг хангасан чанартай үйлчилгээ үзүүлж ирсэн гэдгээ хэлж байна. Гэтэл холбогдох албаныхан Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх эрхийг нь сэргээхгүй байгаа тул эсэргүүцлээ илэрхийлэн Барс худалдааны төвийн хойно жагсч байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ