Л.Батжав нарын хүмүүс “МИ-8” нисдэг тэрэгтэй осолджээ
Энэ сарын 18-нд буюу өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Мөнгөн морьт суманд “А-жет” авиа компанийн “МИ-8” нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан билээ. Тэгвэл осолдсон “Ми-8” нисдэг тэргэнд "АПУ" компанийн дэд захирал Л.Батжав нарын гурван нисэгч, долоон хүн, нэг хүүхэд зорчиж явсан байна. Нисдэг тэрэг осолдох үед азаар тэдний нэг нь ч гэмтэж бэртээгүй байна.
Ослын урьдчилсан дүгнэлтээр “А-жет” авиа компанийн нисдэг тэрэг голын эрэгт буугаад салхинд цохиулж, даах сэнс нь хугарсан гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ