Хүн буудаж хөнөөсөн сэжигтнүүдийг баривчилжээ

img

Энэ сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн II хороо, “Mustang” баарны гадна Баянгол дүүргийн иргэн Э машин дотроо толгойдоо  дөрөв, цээжиндээ хоёр нийт зургаан удаа буудуулж амиа алдсан билээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шуурхай шалгасны хүчинд өчигдөр сэжигтнүүдийг саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтнүүдээс хохирогчийг буудсан бууг нь хураан авч эд мөрийн баримт болгожээ. Саатуулагдаад байгаа залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгагдаж байсан гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ