Дархаажуулалтад 1500 хүүхэд хамрагджээ

img

 

“Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд улс орон даяар Дархлаажуулалтын ээлжит 10 хоног арга хэмжээг зохион байгуулсан билээ. Энэ удаагийн 10 хоногоор Заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртлэх насны хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулсан юм. Дээрх ажлыг тухайн эрүүл мэндийн байгууллага, сургуультай хамтран дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүд зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн арав хоногоор 15 хүртэлх насны 1500 хүүхдийг дархлаажуулсан байна.

Мөн энэ удаагийн дархлаажуулалтын аянаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн вакцинаар, анагаахын их дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг хийсэн юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ