Ээжийн үнсэлт

img

Арван сар хэвлийдээ тээж, ангир шар уургаа шимүүлэн өсгөсөн ачит ижийгээ бид хайрладаг бил үү. Ээж хэмээх энгүй их ачтанг хайрлан бишрэвч баршгүй. 6

Бөмбөр бөмбөр модондоо

Бүргэд шувуу бөөрнө дөө хө

Бөөрөнхий биеийг минь өсгөн

Ээжийнхээ ачийг яана вэ? хө.

Эх хүний хязааргүй их гайхамшгийг хүн төрөлхтөн олон мянган жилийн турш нээн гаргаж танин мэдсээр бахархан дээдэлсээр ирсэн.

“Хүн өдөрт ижийгээ есөн удаа санаж чадвал үйлс бүтдэг”.

“Ижийтэй хүн үхдэггүй”.

“Ээж хүн л ганцхан таван хүнд ч хүрэлцэхээр бялууг дөрвөн хүнийх болгож хардаг. Өөрөө бялуунаас хуваалцах талаар боддог ч үгүй учраас тэр” Теннева Жордан.

“Ээж байна гэдэг бол энэ хорвоо дээрх хамгийн өндөр цалинтай ажил. Цалин нь дандаа “ариун хайр”-аар олгогддог гээд бод доо” Милдред Вермонт,

“Ээж бол миний хэзээ ч бичиж чадахгүй шүлэг юм. Харин миний бичсэн бүхэн ээжид минь гайхалтай шүлэг байдаг” Шерон Дүбиаго.

“Ээжийгээ хүн баярлуулна гэж юу байхав, ижий л өөрөө баярладаг” Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн.

“Бурхан газар дээр оршиж болохгүй учраас өөрийнхөө төлөөлөл болгож ээжийг бүтээсэн юм” Еврей зүйр үг.

“Хүүхэд бүүвэйлдэг гар бол хорвоог бүхэлд нь удирддаг гар юм” В.Р.Валлэйс.

“Ээж хүн үрийнхээ хэлээгүй үгийг ч ойлгодог” Еврей зүйр үг.

“Энэ дэлхийн хамгийн сайн эм бол ээжийн үнсэлт байдаг”

Ээж хэмээх эрхэм хүний тухай дэлхийн үе үеийн сэхээтнүүдийн хэлсэн үгийг бодон байж эхийн тухай бичих гэгээн бодол намайг эзэмдсэн нь энэ.

6

Эхийн сүүний гайхамшгийн тухай нэгэн домог өгүүлье. Эрт урьд цагт тоолбол нас чацуу, төөлбөл нуруу чацуу, хоёр хөлөг баатар байжээ. Тэд үй зайгүй үерхдэг үнэнч андууд юм гэнэ. Тэр нутагт Сарангоо хэмээх үзэсгэлэн төгс, үйлэнд уран, үгэнд цэцэн, ухаант бүсгүй байжээ. Анд хоёр баатар мөнөөх бүсгүйд сэтгэлтэй болов гэнэ. Хоёулаа бүсгүйд хайр сэтгэлээ илчилж л дээ. Бүсгүй би бодъё гэж хариулжээ. Хоёр баатрын нэгийг нь Мөнх, нөгөөг нь Энх гэнэ. Бүсгүйн нүдэнд Мөнх илүү жавхлантай харагдаж сэтгэлийг нь татдаг байж. Олны нүдэнд Мөнх, Энх хоёр ихэр мэт үзэгддэг юмсанж. “Аавын хоёр хүү, адилхан хоёр баатрыг алаглаж үзээд яах вэ. Эрийн гурван наадам хийгээд хэн дийлсэн нь намайг ав гэхчихье. Мөнх дийлбэл миний аз, Энх дийлбэл түүний аз” гэж Сарангоо бүсгүй шийджээ. Эрийн гурван наадам эхэлж гэнэ. Эхлээд морь уралджээ. Энхийн хилэн хар морь Мөнхийн үүлэн борыг түрүүлж гэнэ. Сарангоогийн зүүн хөхөн тус газар нэгэнтээ час хийжээ. Сур харваж гэнэ. Энхийн тавьсан сум гурван өртөөний чанад дахь байнаас сөөм дутаж гэнэ. Мөнхийн тавьсан сум яг тусжээ. Сарангоогийн баруун нүдний дээд зовхи жирвэсхийжээ. Хоёр хүлэг баатар  ургахын улаан нарнаар барилдаж эхэлж гэнэ. Шингэхийн улаан нар тэртээ уулын оройтой шүргэлцэн байх үед Энх нь эрмэг сайхан тонгорох гэтэл Мөнх нь өргөөд тавьчихаж гэнэ. Сарангоо бүсгүйн баруун нүдний дээд зовхи байн байн жирвэсхийжээ. Баатар эр Мөнх Сарангоо бүсгүйтэй хувь заяагаа нэгтгэн найр хуримаа хийж гэнэ. Мөнхийн баруун талд нь Энх найз нь сууж Сарангоогийн зүүн биед урт цагаан сахалт, хурц гярхай нүдэт  ухаант мэргэн өвгөн тухалжээ. Найр наадмын ид дунд өвгөн хоёр баатар дээр хурц гярхай нүднийхээ харцыг ээлжлэн тогтоож сууснаа.

6

-Мөнх, Энх хоёр маань ихэр юм шиг ижилхэн сайхан эрс юм. Өвгөн миний шинжсэнээр бол  өөр нэг юм байна. Мөнх хүү ачит ээжийнхээ сүүг цадтал хөхөж өссөн юм байна. Энх хүү буянт малын сүүгээр хүн болсон байна. Үзээд өгье гэсэн ч өөр юм алгаа гэжээ. Хурсан олон анхаарч хоёр баатрыг болгоовч ихэр юм шиг баатруудаас илүү дутууг олж үзэнгүй. Энх баатар ам нээж “Өвгөн буурал ах минь үнэнийг та айлдав. Нарангэрэлт ээж минь  намайг төрүүлээд зул мэт жаргасан гэдэг” гэжээ.  Ачит эхийн  сүүний гайхамшиг ийм ажгуу.

6

Тийм ээ, үнэхээр эхийн сүүнд их эрдэм бий. Эх хүн бол ариун гэгээн бүхний дээд. Асар хүчтэй ивээлийн тарни. Эхийн бүүвэй шиг уянгатай дууг энэ ертөнцөөс хайгаад олохгүй. Эхийн эгшинлэнт бүүвэй эрэлхэг баатрыг ч номхруулаг ид шидтэй. Шиллерийн нэг шүлэгт гардаг шиг билээ. Залуу хархүү нэг бүсгүйтэй гэрлэе гэхэд цаадах нь “Чи тэгвэл эхийнхээ толгойг надад авчирч өг” гэдэг. Хархүү эхийнхээ толгойг авч царан дээр тавиад хүүхний босгыг алхах үед “Босгондоо таварцаглаваа хүү минь” гэж эхийн сүнс хэлсэн гэдэг ч юм уу.

.

Анри Додегийн “Хулгайч эхнэр” гэдэг өгүүллэгт олон хүүхэдтэй, өвчин хуучдаа дарагдсан, дайнд нөхөр нь үрэгдсэн өрөөсөн хөлтэй эмэгтэй хүүхдүүдээ тэжээхийн тулд хүн хүршгүй уулын хэцэд гарч цэргийн хорооны агуулахаас хүнсний зүйл хулгайлж байдаг шүү дээ.

.

Энэ бүхнийг эрэгцүүлэхүй намхан бор ижийгээ  ямар ихээр санана вэ? Эх хүн гэдэг үр биднийхээ төлөө энэ л биеэ зориулаад элж дуусдаг энгүй их ачтан. Намайг бүдэрч унахад гүйж ирээд туслах, бүдэрсэн газрыг минь зөөллөх гэж шороог нь үнсэх хүн бол миний ээж. Тийм ээ, ижий бүхний мэлмий жаргалаар дүүрэн байх болтугай.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

áèëýãæàðãàë:
¯íýõýýð ãîå áîë¸îí áàéíà ýýæèéí õàéð
2014-01-04
kamapa:
zapim mongol yxamcap dopoi epchvvd eejiigee eldbeep xelj dopomjilij oopoo exiin zaxiac vgend opoxgvi opoocgol talaac ni xvleej abdag mon eejiigee xel amaapaa dopomjilj baidag epciin ajil vilcen bvtdeg bolyy ep ni exeec topchoxood oopiin bypyyg oopoocoo bish eejeecee xaidag olon xvmvvc baidag shvvde ene niitelliig ynshaad bodoj vzex bxaa yxamcap dopoi xobgvvd eejiin dyy myyxai concmoopgvi bna gex yapia baix yam bilee xapamcaj bna tep xvmvvct
2013-10-21
бажа:
Нэг хөгжилтэй санаа хэлэх үү. Монголчууд би мааш их хайралдаг ижийгээ дурсахдаа яагаад хамгийн муу зүйрлэлээр дурсдаг юм бол Жишээ нь намхан, тагжгар бор, хар, ганцхан ногоон дээлтэй, өөр хувцас өмсөж үзээгүй, сүүний үнэртэй/удхаараа исэглэн/ за өөр юу ч билээ гэх мэт Үгүйшдээ тэд маань залуудаа биднээс илүү тэмүүлэлтэй сайхан гэрэл цацруулсан цэмцгэр хүмүүс бсын тэр байдлаараа биднийг сайхан өсөгсөн гавьяатнууд Шүлэгч найрагч нараасаа гуйхад тансаг сайхан үг магтаалтай дуу шүлэг ээж эхчүүддээ зориулан зохиож бхыг гуйя. Би тийм л дуу зохиомоор бна даанч надад тийм авьяас бсангүй
2013-10-21
бажа:
Нэг хөгжилтэй санаа хэлэх үү. Монголчууд би мааш их хайралдаг ижийгээ дурсахдаа яагаад хамгийн муу зүйрлэлээр дурсдаг юм бол Жишээ нь намхан, тагжгар бор, хар, ганцхан ногоон дээлтэй, өөр хувцас өмсөж үзээгүй, сүүний үнэртэй/удхаараа исэглэн/ за өөр юу ч билээ гэх мэт Үгүйшдээ тэд маань залуудаа биднээс илүү тэмүүлэлтэй сайхан гэрэл цацруулсан цэмцгэр хүмүүс бсын тэр байдлаараа биднийг сайхан өсөгсөн гавьяатнууд Шүлэгч найрагч нараасаа гуйхад тансаг сайхан үг магтаалтай дуу шүлэг ээж эхчүүддээ зориулан зохиож бхыг гуйя. Би тийм л дуу зохиомоор бна даанч надад тийм авьяас бсангүй
2013-10-21
Nermunkh:
Tiimee. Eejees uur saikhan khun baikhgui. Эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө хойш тавьж чаддаг бурхад юм шүү. Ene iostoi unen. Bi eejdee unsuulj amjsan aztai khuu ni. Namaig ochsonii margaash ni l BURKHAN bolson doo.
2013-10-21
зочин:
Залуусаа ээжийгээ амьдад нь хайрлаж хүндэлж сэтгэлийн дэм өгч байгаарай. Нэгэнт өнгөрсөн хойно нь хичнээн бодоод ч цаг хугацааг эргүүлж чадахгүй шүү. Эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө хойш тавьж чаддаг бурхад юм шүү
2013-10-21
olonbayar :
тиймээ ээж бүхэний мэлмий жаргалаар дүүрэн байх болтугай. Ижий бурхандаа сөгдөн мөргье.
2013-10-21
Минжээ:
Наймхан бор ижийгээ насаараа хайрлаж явнаа
2013-10-21
ариунаа :
хэлэхийн аргагүй сайхан өгүүлэл байна
2013-10-21
humuusee:
eejiigee bayarluulj yabaarai
2013-10-21
zochin zochin zochin:
ylanguya zaluuchuudad dutahdaad baigaa sedviin neg mon baina.ue ue eej ,aav,,eh ornii sedveer bichij baival ogoojtei ymdaa.
2013-10-21
Enji:
Eejdee mash ih hairtai shuu. Tanitaigaa utsaar yarina.
2013-10-21
Enji:
eejiiigee sanachihlaa.
2013-10-21
googo:
Eej min ih l zaluugaaraa yavsan ch tanidaa uurd hairtai
2013-10-21
Gannyam:
eejiigee hairalae
2013-10-21