Өнөөдөр нэр төрөө эрхэмлэх өдөр

img

"Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн хөдөлгөөн” гэж байдаг. Энэ  хөдөлгөөн анх 2006 онд санаачлагдаж, 2008 оноос эхлэн жил бүрийн  аравдугаар сарын 20-ны өдрийг "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр” болгон тэмдэглэж өнгөрүүлдэг болжээ.   "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн хөдөлгөөн”-ийг хамтран үүсгэн байгуулагчид нь Норвегийн эрхэмсэг ханхүү Хаакон, "Хөүп" төслийн санаачлагч Жон Хөүп Браянт, мөн Хелсинкийн Урлаг Дизайны Их Сургуулийн профессор, Оксфордын Их Сургуулийн зочин багш Пекка Химанен нар юм.  Манай улсад энэхүү өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө гурав дахь жилдээ зохиогдох гэж байна. 2011 оны "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр”-ийг Монголын Эдийн Засгийн Форум, Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж. Тиймээс хүн бүр аравдугаар сарын 20-ны өдөр нэр төрөө эрхэмлэх нь зүйтэй гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ