Монголын анхны бүх нийтийн санал асуулга болж байжээ
Өнөөдөр аравдугаар сарын 20. 1945 оны энэ өдөр хөнөөлт хоёрдугаар дайн эцэслэсэн гэдгээр дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн бол Монголын түүхэнд хэд хэдэн онцгой явдал тохиосноороо он цагийн шаргал хуудсанд арилшгүйгээр үлдсэн байх юм.
Тэмдэглэгдэж үлдсэн үйл явдлуудын нэг буюу Монголын ард түмэн анх удаа бүх нийтийн санал асуулгаар улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсны 68 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1945 оныг хүртэл Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй Дундад улс "Ард түмэн нь өөрсдөө баталж чадвал Монголыг тусгаар тогтносон гэж бид хүлээн зөвшөөрье" гэсэн нот бичгийг ирүүлжээ. Ингээд "Монгол бүрэн эрхт, тусгаар улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх үү" гэсэн санал асуулгыг орон даяар явуулсан нь 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр байлаа.
1945 оны аравдугаар сарын 20 анх удаа санал хураалт явуулснаараа бус ард түмэн бүх нийтээрээ тусгаар тогтнолоо баталгаажуулснаараа жирийн нэг биш тэмдэглэлт өдөрт тооцогдох гавъяатай.
Бүх нийтийн санал хураалтын үеэр зурагт хуудас хэвлэн түүн дээрээ "Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батална" гэж бичсэн байдаг аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ