Олны танил эрэгтэй бусдын гарт амиа алджээ
Нийслэлийн Налайх дүүрэгт энэ сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед хүн амины аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Mustang" баарны гадна нийслэлийн БГД-ийн харьяат нэгэн иргэн Э гэгч нь машиндаа дөрвөн удаа буудуулж амиа алджээ. Хохирогч 1986 онд төрсөн, олны танил эрэгтэй гэнэ.
Энэ талаар ЦЕГ-аас албаны эх сурвалжаас тодруулахад “Хүн амины хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ хүйтэн мэс хэрэглэж хөнөөсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийг шалгаж байна” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ