Улаанбаатарт 11 хэм дулаан байна

img

Өнөөдөр Улаанбаатар хотод 10-12 хэм дулаан байна. Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна.

Мөн баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм  хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав нутгаар 3-8 хэм, Дорнод, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ