
Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, 7-9 хэм дулаан байна.Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна. 21-23-нд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ