П.Өлзийсайханы хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

img

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хурал шүүгдэгч П.Өлзийсайханы хүсэлтээр сэтгүүлчдийг оролцуулалгүй хаалттай болсон юм. Гэвч дөрвөн цаг хэртэй үргэлжилсэн тус шүүх хурлын эцэст П.Өлзийсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Мөн түүнийг батлан даалтад гаргахаар болжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ