
Гудамжны тэмцэгчээс төрийн сэнтийд заларсан эрхэм гишүүн Ж.Батзандан нэлээд бачимдуу яваа гэнэ. Ардчилсан намын нэр нөлөөгөөр төрийн түшээ болсон эл эрхэм асуудал бүрт журмын нөхдөөсөө өө хайж, нэг мөрийн хөтөлбөр, нэг бодлогоор гарч ирснээ умартсан бололтой. Гишүүн байтугай жирийн бид ч төрийг шүүмжилж, Засгийн газрыг боорлох эрхтэй ч Ж.Батзандан гишүүний бачимдалд хувийн шинж чанар илүү давамгайлаад байх шиг. Үүнийг хүссэн зүйлээ авч чадаагүйтэй нь холбон тайлбарлах хүмүүс ч байна.
6

Тэрээр ах Ж.Батчулуундаа ХААИС-ийн ректорын суудлыг авч өгөхөөр ханцуй шамласан ч бүтэлгүйтсэн нь түүнийг бухимдуулж, Засгийн газрыг өөлж миалахын үндэс суурь болсон сурагтай. Оноо нь хүрээгүй ахыгаа өөд нь татахын тулд төрийн өмчид их, дээд сургуулиудын удирдлагыг сонгон шалгаруулахыг ажлыг гацаасан гэх хардлага хий хоосон байгаагүйг түүний бачимдлаас харж болох юм биш үү. Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал ахыгаа төрийн өмчийн томоохон сургуулийн удирдлага болгож, төрийн түшээ дүүгийн хаялгийг харуулах гэсэн үйлдэл нь оролдлого төдийхнөөр талаар болсон ч түүний хайр халамж дундрашгүй ажээ.
6
Ж.Батчулуунаас гадна түүний ах Ж.Бат-Эрдэнэ “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

МАН-ын бага хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ улс төрийн хүрээнд бий болсон бичигдээгүй хууль ёсоор бол ийм өндөр албан тушаал хаших ёсгүй. АН-ын хэн нэгэн түүний оронд байх ёстой. Гэтэл мань хүний аль ч төрд нүүр алдахгүй байгаагийн шалтгааныг дүүтэй нь холбох ч хэсэг байна. Ажилдаа гаргуун нэгэн байж болно. Гэвч ажилдаа хичнээн гайхамшиг байсан ч намын гишүүнчлэлээс болж лааз өшиглөсөн нөхдийг алийг тэр гэхэв. Харин МАН-ын гишүүн АН-ын үед чамгүй алба хашиж байгаа нь хэн нэгний хайр халамж гэж хардахаас өөр аргагүй. Энэ мэтээр Ж.Батзандан гишүүн ах нартаа халамж, хаялгаа харамгүй харуулах гэсэн ч санаснаар нь болоогүйд бачимдаж байна.
7
Ард түмний төлөө гэж хөхөө шиг урнаар донгодож, тогос шиг гоёсон ч эцэстээ зэс нь цухуйх л юм даа. Хууль ёсноос дээгүүр алхах хувийн амбиц хэзээ хумигдана даа. Ард түмний дэмжлэгтэйгээр төрд гарсан хэнбугай ч олон нийтийн эрх ашгийг өмнөө тавих үүрэгтэй.
5
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ