Мэргэжлийн орчуулгын ажлын санал авч байна

1
Ирүүлсэн саналыг авч үзээд дараахи шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:
1
-Орчуулгын ажлыг гүйцэтгэгч нь харилцаа холбооны чиглэлээр ажилласан туршлагатай, тус салбарын мэргэжлийн үг хэллэг, нэр томъёоны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх
1
-Өмнө нь харилцаа холбооны чиглэлээр англи хэл дээр орчуулга, судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
1
-Тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжлээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа.
6
Уг орчуулгын ажлыг сонирхсон хувь хүн болон төслийн баг ХХЗХ-ны албан ёсны цахим хуудас http://www.crc.gov.mn/-ны монгол хувилбартай танилцан гүйцэтгэх ажлын агуулга, багтаамж, цар хүрээний талаар судлах, ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.
1
Холбогдох мэргэжилтэн Ц.Мөнхзул /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн/
Харилцах утас: 304257, 304258
И-мэйл: info@crc.gov.mn, munhzul@crc.gov.mn
6
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,
Метро бизнес төв, 5 давхар
Улаанбаатар-14201, Монгол Улс
Вэб хаяг: http://www.crc.gov.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ