Н.Цэлмүүн “Шинэ дэлхий” телевизийг удирдана

img

Монголын хамгийн баян хатагтай гэх тодотголтой “МАК” группын захирал Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн “Шинэ дэлхий” телевизийг удирдахаар болжээ. Учир нь сүүлийн үед тус телевиз хэд хэдэн захиралын нүүр үзэж, ажилчдынхаа цалин мөнгийг цагтаа тавьж чадахгүй байгаа гэх хэл ам дагуулах болсон юм. Тиймээс ноён Б.Нямтайшир УИХ-ын гишүүн хүүгийнхээ хариуцан ажиллаж байсан тус телевизийг охиндоо хариуцуулан, удирдуулахаар болжээ.

Дашрамд дуулгахад, сүүлийн үед монголын баячууд охидоо хэвлэл мэдээллийн салбарт “сойдог” мода дэлгэрсэн бололтой. Тухайлбал, "Гацуурт"-ын Б.Чинбатын охин Ч.Номиндоо “Монгол HD” телевизийг хариуцуулсан бол, “Их Засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор охин Н.Ундралдаа "Royal" телевизийг удирдуулж байгаа. Тэдний араас "МАК"-ын Б.Нямтайширын охин Н.Цэлмүүндээ "Шинэ дэлхий" телевизээрээ “өрсөлдүүлэх”-ээр боллоо.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шинэ дэлхий теливизийн ажилчдын цалингаа өгөөчээ. 1 сараас хойш бас л цалиин өгсөнгүй
2014-04-06
Zochin:
Unuudur ugluu Mongol tv geer tun davgui yarij baisan. Uuriin bodoltoi, uhaalag, heleh zuilee ayataihan helchihdeg emegtei baina lee. Amjilt husie.
2013-10-18
зочин:
тв удирдах яах вэ, үнэхээр тачаангуй, царайлаг юм аа, даанч хоосон толгойтой, их зантай л байгаа даа кккк
2013-10-18