Б.Дангаасүрэн агсны дүү ХЭҮК-т ханджээ
АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсны төрсөн дүү Б.Дансал өнгөрсөн долоо хоногт ахынхаа асуудлаар ХЭҮК-т ханджээ. Тэрбээр ахынхаа учир битүүлэг үхлийг улс төрийн аллага байсан хэмээн үзэж байгаа аж. Иймд ХЭҮК-т захидал илгээж, “Манай хууль хяналтын байгууллага болон төрийн зүгээс энэ хэрэгт анхаарал хандуулахаа больсон нь үнэхээр харамсалтай байна” гэсэн байна.
АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсан нь одоогоос зургаан жилийн өмнө буюу 2007 оны наймдугаар сарын 25-нд Австрали Улсад албан ажлаар явж байхдаа учир битүүлгээр амиа алдсан юм. Харин түүний түүний үхлийн шалтгааны талаар шүүх эмнэлгийнхэн “Гадны нөлөөгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ