Д.Сугарт холбогдох хэргийг шалгах боломжгүй болжээ
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын зарим удирдлагуудтай хамтран мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжгүй болсон байна.
Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад Г.Сугарт холбогдох хэргийн нотлох баримтуудыг цуглуулсан цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Гэвч түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь хэвээр учраас үргэлжлүүлэн шалгах боломжгүй болсон байна. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүсэлтийг Ерөнхий прокуророос хоёр ч удаа тавьсан боловч хүлээж аваагүы гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ