Галт зэвсгийн бүртгэл явагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлсэн. Нэг сарын хугацаанд үргэлжлэх орон даяар явагдаж уг бүртгэлд галт зэвсэг эзэмшиж буй иргэд харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагатай юм. Мөн бэлгэнд зэвсэг авсан, өвөг дээдэс, ах дүүсээс нь уламжлагдан хадгалагдаж, ирсэн галт зэвсэгийг харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс, нийслэлийн хэв журам хамгаалах газруудын аль нэг дээр очиж гэрчилгээжүүлж болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ