Маргааш Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
Баянзүрх дүүргийн долдугаар хороонд ИТХ-ийн төлөөлөгчийн нөхөн сонгууль маргааш болно. Уг нөхөн сонгуульд гурван намын төлөөлөл нэр дэвших ажээ. Тодруулбал, МАХН-аас Л.Эрдэнэтуул, АН-аас Ш.Ганчимэг, МАН-аас н.Бас-Амгалан нар тус тус нэр дэвшсэн байна.
Уг нь тус хэсгээс 2012 оны орон нутгийн сонгуулиар сэтгүүлч С.Наранбаатар агсан сонгогдож байсан билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ