УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг дахин шүүнэ

img

Эрх мэдлээ ашиглан бусдаас их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Д.Дондогт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцсэн боловч хэргийн баримт хангалтгүй, нэмж шалгах зүйл байгаа гэх шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Харин Улсын прокурор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан гэнэ.  Тиймээс прокурорын  тус эсэргүүцлийг Нийслэлийн шүүх хүлээн авч, Д.Дондог нарт холбогдох хэргийг энэ сарын сүүлээр дахин хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нь “Меритон” ХХК-д хотын “А” зэрэглэлийн бүсэд газар олж өгнө гэж “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан 400 сая төгрөг авсан гэх хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sssss:
hen ch bodson ulsin gazriig ugnu gehed itgej mungu uguh hun bhiimu hudlaal bhgui yuda dondog guaig muruuruu yum bolohoor deerelhej l bgaa hereg yag notloh barimt bnguin gesiishde busad yag luivarchdaa ilruulj ilersnee shiitgeechee erh medeltnuudee aain
2013-10-18
zochin:
ulsyn gazryg ugnu geji amladag ene odoo khen be .
2013-10-18
irgen :
elbege lalaraa naad nobshuuda tseberleh bloogui uy.
2013-10-18
оошү:
Гэрийн гадаа пид пад гараад харсан Дондог алга
2013-10-18