Захирагчийн ажлын алба ажлаа тайлагнана

img

Өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах ажээ. Тиймээс “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Хангарьд ордны нэгдүгээр давхарт зохион байгуулахаар болсон байна.  Уг өдөрлөгийн үеэр хэлтсүүд энэ онд хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдэд нээлттэй үйлчлэх юм.  Мөн нээлттэй хаалганы өдрөөр иргэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох журам, “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх мэт хотын үйлчилгээтэй холбоотой олон асуултанд хариулт өгөх аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Нээлттэй хаалганы өдрүүд төрийн байгууллагуудад олон байвал сайн байна. Ширээний ард сурталдсаар байгаад эр нь гэдсээ унжуулж,эм нь лийр хэлбэртэй болдог гэм бий.Ийм өдрүүдэд эрхбиш олонтойгоо уулзаад зан төлөвөө засаж эелдэг найрсаг болох боломж өгч байна.
2013-10-18