Туслах малчин ажиллуулсан малчинд сая төгрөгийн урамшуулал олгоно
Туслах малчин авч ажиллуулж байгаа малчдад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тухайлбал, малчид туслах малчин авч сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр цалинжуулж байгаа, эсвэл жилийн эцэст нас бие гүйцсэн эм бог мал өгч малжуулсан тохиолдолд жилийн эцэст нэг сая хүртэлх төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ