400 сурагч иргэний үнэмлэхээ гардлаа

img

Нийслэлийн Засаг даргийн тамгын газраас санаачлан Монголын хотуудын холбоо болон сурагчдын холбоо зэрэг ТББ хамтран ”Эрүүл аюулгүй хотын иргэн та өөрөө” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.

Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн төвийн дүүргийн нийт сургуулийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд тэд хэрхэн хотын соёлтой иргэн байх болон орчноо эрүүл байлгах талаар энэ өдрүүдэд суралцах юм байна.

Энэ үеэр нийт 2500 орчим 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардаж авах юм. Харин өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 400 сурагч иргэний үнэмлэхээ авлаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ