ТҮЦ-ний хэрэглээ нэмэгдсэн гэв

img

"Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өнөөдөр Төрийн ордоны А танхимд боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч мягмар гаригт Хилийн чанадад Монгол улсаа төлөөлөн суугаа элчин сайд, итгэмжит консулуудтай хоёр дахь цахим уулзалтыг хийснээ онцолсон.  Мөн Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ-ийн хэрэглээ өссөн, өнөөдрийн байдлаар 28 мянган иргэн уг машинаас 30 гаруй төрлийн үйлчилгээ авсан гэв. Уг машинаар цахилгааныхаа төлбөрийг хийдэг шинэ үйлчилгээ нэмэгдсэн. Төрийн ордоны түүхийн музей ард иргэдэд нээлттэй болсны 1 жилийн ойгоор 222200 дахь зочныг тодруулсан. Энэхүү билэгдэлт тоо нь өнөө жил Төрт их улс байгуулагдсан 2222 жилийн ой тохиож буйтай холбоотой гэдгийг мөн онцолсон юм.

Энэхүү мэдээллийн дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн. Тухайлбал, ирэх мягмар гаригт Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд энэ үеэр хоёр орны стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах аж. Мөн Хятадын зүүн бүсийн боомт хотоор айлчилж, хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд хэлэлцээ хийнэ, бизнес эрхлэгчдийн уулзалт болно гэв. Түүнчлэн энэ үеэр Засгийн газар бензин, цемент, мах гурил зэрэг өргөн хэрэглээний бараа материалын үнэ тогтворжуулахад анхаарсан нь үр дүнгээ өгсөн зэрэг хэмээн мэдэгдэж байв.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Doshtansultanbek:
Уран хөвшин донгодохыг хөхөө шувууч чадна.
2013-10-17
хүчингүй:
тэндээс авсан тодорхойлолтыг хүчингүй гээд халгаахгүй банйа аа 9ын тосоо
2013-10-17