“Ухури” оргилд Монголын төрийн далбаа манджээ

img

“Хайрхан” аялагч клубийн 11 хүний бүрэлдэхүүнтэй уулчдын баг Африк тивийн ноён оргил Килиманжаро уулын Ухури оргилд эх орныхоо төрийн далбааг мандуулжээ.

Тус клубийн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд авиралт хийхээр энэ сарын 08-ны өдөр аян замдаа мордсон билээ. Тэд Мачаме замаар энэ сарын 12-19-ний өдрүүдэд долоо хоногийн хугацаатай авиралт хийж, 17-ны өглөө Килиминжаро уулын оргилд гарахаар төлөвлөсөн байсан бөгөөд тэд төлөвлөснөөсөө нэг өдрийн өмнө авиралтаа гүйцэтгэсэн байна.

Энэ удаад манай улсын уулчид хамгийн том баг буюу олон хүний бүрэлдэхүүнтэйгээр тус оргилд авиралт хийж байгаа юм. Нийт авирагсдын 60 хувь нь оргилд амжилттай гардаг гэсэн судалгаа байдаг бол манай тамирчид авиралтыг амжилттай гүйцэтгэжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orgil:
surtei uim bish shdee. 8 nastai balchiraas 80 nastai uvgun juulchid hurtel gardag orgil 1000 garan dollor baihad hangalttai.
2013-10-18