Машинаасаа их хэмжээний бэлэн мөнгө алджээ
Өчигдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт Гандангийн хойд талд иргэн Т/эм.40н/-н автомашинаасаа их хэмжээний бэлэн мөнгө хулгайд алджээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн эзэмшлийн Ланд крузер-200 автомашинаасаа “Лью Виттон” брендийн цүнхтэй бэлэн биет 10,800 доллар, 1200,000 төгрөгийг хулгайд алдсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас иргэд олон нийтийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ