Ц.Туяацэцэг: Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгнө

img

 “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Гал үндэстэн холбоо болон байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, иргэдийн уулзалт өчигдөр болжээ.

Уг уулзалтаараа  тэд “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх асуудлаар Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандахаар шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэгээс тодрууллаа.

g

айгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байгааг дууллаа. Ямар асуудлаар ҮХЦ-д хандахаар болов?

-Бид УИХ, Засгийн газарт тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч хариу ирүүлээгүй. Тиймээс  “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх асуудлаар өнөөдөр Засгийн газрыг Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр боллоо.

g

-Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлсэн гэсэн. Яг ямар шаардлага хүргүүлэв ээ?

 -Байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт 30 минутын хугацаатай шаардлага өгсөн. Засгийн газраас 2012-2016 он хүртэлх үйл ажилгааны хөтөлбөрт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүрэн хэрэгжүүлнэ гэж тусгасан байдаг. Гэтэл өнөөдөр тэр хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэх биш, дагаж мөрдөх журамд нь өөрчлөлт оруулснаар үүнийг хүчингүй болгож байгаа нь асуудал үүсгэж байна. Энэ асуудлыг Гал үндэстэн холбоо болон байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, иргэд  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд “гол усаа хамгаалаач ээ” гэсэн утга бүхий шаардлагыг өнгөрсөн тавдугаар сард хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй юм билээ.

g

-Засгийн газрыг хууль зөрчсөн гэх үндэслэл нь юу вэ?

-Би эхнээс нь тайлбарлая. Өнгөрсөн 2011 оны аравдугаар сарын 20 –ны өдөр Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны 687-р тогтоолоор “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглох тухай” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйл, УИХ-ын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол улсын Засгийн газарт даалгасан юм.

Засгийн газар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй тул 2011.02.14-ний өдөр УИХ-ын 55 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн № 1249 тоот захирамж гарсан. Засгийн газар мөн л хэрэгжүүлээгүй тул 2011.3.15-ны өдөр Засгийн газарт Шүүгчийн захирамжийг үндэслэн, хуулийг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тогтоол гарсан. Ингэж Монгол улсын Засгийн газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар үүрэгдүүлэх дээрээ тулж хуулиа хэрэгжүүлэх чадамжгүй болтлоо дампуурсанг харж болно.

Гэвч Ерөнхий сайд, Засгийн газар, гишүүд нь хуулийг хэрэгжүүлэхийн оронд хэнтэй ч зөвшилцөлгүй шинээр өөр хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан үйлдэл нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дугаарт заасан “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” заалтыг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавиулан, дүгнэлт гаргуулахаар боллоо.

Баярлалаа.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ард түмэн:
Монголыг сөнөөх үү, Шуналыг даран сөнөөх үү ...
2013-10-17
Зочин:
ЭНЭ АВГАЙГ ХАРАХААР 2012 ОНД Н.ЭНХБАЯРЫГ БАРИВЧЛАГДАХАД ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ДЭЭР УРУУЛ АМАА ӨМӨЛЗҮҮЛЖ ИРЭЭД МОНГОЛ ОРОН МИНЬ ХЭЦҮҮДЛЭЭ Ч ГЭХ ШИГ ЭЛЭГИЙН ЮМ ЯРИАД УЙЛЖ БАЙСАН НЬ САНАГДААД ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙДАГ ЮМ. ИЙМЭРХҮҮ ХООСОН ТОЛГОЙНУУД Л ЭЛДЭВ ТББ РУУ ХОШУУРЦГААХ ЮМ ДАА.
2013-10-17