“Нээлттэй агаарын зайн хэлэлцээр”-ийг эхлүүлжээ

img

УИХ-аас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт агаарын тээврийг 2016 оноос эхлэн үе шаттайгаар нээлттэй болгох ажлын хүрээнд АНУ-тай “Нээлттэй агаарын зайн хэлэлцээр” байгуулах хэлцлийг эхлүүлэхээр заасан аж. Тэгвэл энэхүү  хэлэлцээрт нэгдэн орохын тулд АНУ-ын Нисэхийн холбооны удирдах газар болон Тээврийн аюулгүй байдлын удирдах газраас гэрчилгээжсэн байх шаардлагатай юм байна.

аб

Тиймээс ИНЕГ-ын дарга С.Буяндалай Канад улсын Монтреал хотноо зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын 38 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын удирдах газрын төлөөлөгчидтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцээд 2014-2015 онд тус газрын урьдчилсан аудит шалгалтад орохоор тохиролцсон байна.

бы

Мөн тэрбээр Канад улсын Тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын газрын дарга Марк Рьютэй уулзаж, Канад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах тухай асуудлаар ярилцжээ. Энэ оны 12 дугаар сард Өмнөд Африкийн Дьюрбэн хотноо зохион байгуулах Олон улсын агаарын харилцааны хэлэлцээрийн тусгай хурал дээр энэ асуудлаар манай төлөөлөгчидтэй тусгайлан уулзалт хийх боломжтой гэдгээ Канадын тал мэдэгдсэн байна.

ыөб

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ