Их хэмжээний хуурамч тариаг хил давуулахыг завджээ

img

Хүний биеийн дархлаа сайжруулах үйлчилгээтэй гэх их хэмжээний хуурамч тариа хил давуулахыг оролдсон хэрэг өнгөрсөн долоо хоногт Замын-Үүдийн боомтод гарчээ. “Кундам-2” нэртэй уг ампултай тариа нь уг нь Хойд Солонгос үйлдвэрлэгддэг боловч зарим тохиолдолд БНХАУ-д хуурамчаар үйлдвэрлэдэг гэнэ. Элэгний дархлааг сэргээж, үйл ажиллагааг нь эрчимжүүлдэг гэх уг тариаг эмийн санд нэг хайрцгийг нь 130-150 мянган төгрөгөөр зардаг аж. Тиймээс иргэд өндөр үнэтэй уг тариаг хууль бусаар хил давуулах гэж оролддог гэж Замын үүдийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн ахлах төлөөлөгч ахмад н.Мөнхуяг мэдээллээ.

Нийт 12 сая төгрөгийн үнэ бүхий хуурамч эм тариа хилээр оруулахыг завдсан энэ хэргийг Замын-Үүдийн цагдаагийн газарт шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
orosyn hunsnii buteegdehuuniig huuramchaar duirailgan ereen hotod uildverleed oruulj irdeg. Ene asuudald anhaarlaa tuvluruulmeer bna. Mongolchuudaa, naimaachdaa ta nar iim argaar mungu olohoo boliochee, Neg l udur ta naryn ur huuhed bas l idej hereglene shuu dee.
2013-10-16
zochin:
em taria huuramchiig ni oruulj irj bga umnuud uursduu hezee negen tcagt uvduhgui um bol uu
2013-10-16