Жин хасах нь зугаатай!
Дэлхий даяар илүүдэл жинтэй хүмүүс улам олон болсоор байгааг статистикийн мэдээнээс харж болох бөгөөд үүний шалтгаан нь хөдөлгөөний дутагдал болон “түргэн хоолонд” дурлах болсонд оршиж байна. Өрчин үеийн охид бүсгүйчүүд гоолиг сайхан бие галбиртай болохыг илүү ихээр хүсэх болжээ. Тийм ч учраас тэд төгс галбирын төлөө янз бүрийн золиос гаргадаг. Жишээлбэл моодонд орж байгаа хоолны дэглэм сахих гэж өөрийгөө зовоон, хоногийн хүнсээ ганц ширхэг алим эсвэл аяга тараг төдийхөнөөр хязгаарлах болжээ. Хатуу чанд хоолны дэглэм үр дүнгүй болж харин ч эсрэгээрээ хассан 2 кг-ийн оронд дөрвөн кг нэмээд байвал цаашид яах ёстой вэ?
6
Гадаад гоо үзэмж олон хүний хувьд маш чухал ач холбогдолтой байдаг нь нууц биш. Үзэсгэлэн төгс галбиртай байхыг хүсдэггүй хүн байдаг билүү? Харамсалтай нь стресс бухимдалаар дүүрсэн, түргэн хоолонд илүүтэй татагдсан бөгөөд хөдөлгөөний дутагдалд оруулсан орчин үеийн амьдралын хэв маяг өв тэгш галбиртай байх боломжийг бууруулж байна. Статистикийн мэдээнээс үзэхэд дэлхийн хүн амын дундах таргалалт жил ирэх тутам эрчимтэй нэмэгдсээр ирсэн байна: 2008 оны байдлаар манай гаригийн 1,4 тэрбум насанд хүрэгсэд 20 нас хүрэх үедээ илүүдэл жинтэй болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тоо баримтыг үзвэл энэ тоо 2015 он гэхэд хоёр дахин нэмэгдэх урьдчилсан төлөв ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ хүн амын жингээ хасах оролдлогын 60%** нь бүтэлгүйтлээр төгссөн ба хүмүүс биеийн жиндээ сэтгэл дундуур үлдэх болов.
6
Хоолны дэглэм ба “савлуур үйлчлэл”
.
Эрчүүд, бүсгүйчүүд аль нь ч ялгаагүй илүүдэл жингээсээ ангижрах алхамаа хоолоо хатуу чандаар сойх, өлсөж цангаснаар бие организмаа эцээх буюу хэт туйлширсан дэглэм барих зэргээр эхэлдэг нь харамсалтай. Ийм төрлийн аргууд нь тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам биш юм. Хүн шаардлагатай энергээ дан агаараас авч чадахгүй бөгөөд эрт орой ялгаагүй бие организм бууж өгдөг. Нөгөөтэйгөөр хоолоо сойх нь хүний биеийн бодисын солилцоог удаашруулж, тамир тэнхээ алдагдуулж, эрүүл амьдрахад ач тустай витамин ба эрдэс бодисын дутагдалд оруулаад зогсохгүй бие организмын хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардагддаг уургийг нөхөн авч чадахгүйд хүргэнэ.
6
Хатуу чанд хоолны дэглэмийн дагалдах “бонус” нь ааш зан муудах, өлсөх мэдрэмж байнга төрөх, уур уцаартай болох, сааталд орох зэрэг шинж тэмдэгүүд байдаг. Хамгийн хамарсалтай нь ингэж турах нь тарчлаахаас цаашгүй буюу огт үр дүнгүй юм. Бие организм хэрхэн өлсгөн тамирдаж байснаа мартахын аргагүй санаж явдаг тул хооллох бүрт хүнс тэжээлийг зориуд нөөцлөн шингээдэг буюу өөх тосны эслэгт хуримтлуулдаг. Удаан хугацаагаар хатуу чанд хоолны дэглэм барьсан хүн улам уур уцаартай болж сааталд орох нь элбэгшдэг. Түүнчлэн хоол идэх дуршилт хяналтаас гарч нөхцөл байдал бүр хүндрэх аюултай. Хассан жин эргэж ирдэг ба хүн турсанаасаа илүү хурдан таргалдаг болохоор энэ үзэгдэлийг хоолны дэглэмийн нэр томъёогоор “савлуур үйлчлэл” гэж нэрлэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ